Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төв 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр нийт 379 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 226 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас Нийслэлд 5 гэмтэж, Орон нутгийн замд 2 хүн гэмтэж, 1 хүн нас барсан байна. Хүүхэд өртсөн осол гэмтэл 3 бүртгэгдсэн байна.Тухайлбал:
Нийслэлд
-2021.06.14-ний өдрийн 19 цагийн орчим Баянгол дүүрэгт суудлын автомашины жолооч унадаг дугуйтай эрэгтэйг мөргөж гэмтээсэн.
-2021.06.14-ний өдрийн 00 цагийн орчим Сонгино-Хайрхан дүүрэгт суудлын автомашины жолооч нь унадаг дугуйтай хүүхэд мөргөж гэмтээсэн.
-2021.06.14-ний өдрийн 17 цагийн орчим Сүхбаатар дүүрэгт суудлын автомашины жолооч нь унадаг дугуйтай хүүхэд мөргөж гэмтээсэн.
Орон нутагт
-2021.06.14-ний 13 цагийн орчим Ховд аймагт суудлын автомашин онхолдож зорчигч эмэгтэй амь хохирсон.
-2021.06.14-ний өдрийн 00 цагийн орчим Өвөрхангай аймагт ачааны автомашин онхолдож, зорчигч эмэгтэй гэмтсэн.
-2021.06.14-ний өдрийн 23 цагийн орчим Сүхбаатар аймагт мотоциклтой хүн онхолдож, зорчиж явсан эмэгтэй гэмтсэн.
Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
Нийслэлд:
Орон нутагт:
Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийслэлд 42, орон нутагт 16, улсын хэмжээнд нийт 58 зөрчлийг илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна.
Жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо явган зорчигч, унадаг дугуйтай хүн, хүүхдэд зам тавьж өгөн хүндэтгэлтэй хандан хөдөлгөөнд соёлтой боловсон оролцож, Орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлэхгүй, хамгаалах бүсийг тогтмол зүүж хэрэглэхийг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.
ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА
Уншиж байна |