"Номын баяр"-ын үеэр цагдаа иргэний эрхэнд халдсан уу
2021-06-15

 

Номын баярын үеэр цагдаа, иргэний хооронд үүссэн асуудлын талаар олон нийтийн сүлжээнд цацагдаж буй. Уг асуудлын талаар цагдаагийн байгууллагаас тайлбар өглөө. Цагдаагийн ерөнхий газраас

 

"Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Д.Сүхбаатарын талбай дээр зохион байгуулагдсан “Номын баяр”-ын арга хэмжээний үеэр зохих зөвшөөрөлгүй ном худалдаалж байсан гэх иргэнд зохион байгуулагчдын зүгээс хууль ёсны шаардлага тавихад биелүүлэхээс татгалзаж олон нийтийн газар бусдыг үл хүндэтгэж маргаан үүсгэж байна гэх дуудлага мэдээллийг 2021 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 18.00 цагт тус дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст ирүүлсэн.

 

 

Сүхбаатарын талбай орчимд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчид дуудлагын дагуу очиж шалгахад 58 настай, эрэгтэй Т гэгч нь зохион байгуулагчдын тавьсан шаардлагыг биелүүлэхээс татгалзаж маргаан үүсгэн газар сууж байсан тул цагдаагийн алба хаагчид гудамж талбай олон нийтийн газар иргэдийн амар тайван байдлыг алдагдуулахаас урьдчилан сэргийлж уг иргэнийг тухайн газраас холдуулсан" гэх тайлбарыг өглөө.

 

Эх сурвалж: ЦЕГ

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Одоо үед хэн ч гэсэн байгаа хуучин номоо энд тэнд гаргачихаж болдоггүй яачихсан хорвоо в? Ном зарах тийм буруу үйлдэлд ордог цаг бол ч хэцүү үетэй нүүр тулж байгаан байна. Настай хүнийг хүний мууд дурлагсад нь цагдаа дуудаж, нөгөө цагдаа нар нь ч ходоодоор сэтгэдэг гарууд үг хэлүүлэхгүй аав шигээ хүнийг чирч гулдчих ямар хэрэг байна даа.
2021-06-16
НОМ ЗАРАХАД БАС ТУСГАЙ ЗОВШООРОЛ АВАХ БОЛЖ БАЙН УУ
2021-06-16
Зочин:
Хов жив хөөцөлдөгч нар хэтэрхий их дэвэргэх юм.Аливаа зүйл хэм хэмжээндээ байж болдоггүй юм байхдаа.
2021-06-15
Huuriig:
Zugeer budchahgui yasii
2021-06-15
sda nuguu astsnii erh tegsh niigem ni enel dee
2021-06-15