Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Нээлттэй өрийн хэрэгслийн цан цохих ёслол боллоо
2021-06-14

“Инвескор ББСБ” ХК-ийн олон нийтэд санал болгон гаргаж буй өрийн хэрэгслийн анхдагч зах зээлийн арилжааны цан цохих ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо. Энэхүү ёслолын арга хэмжээнд Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Т.Цэрэнбадрал, Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай, “Инвескор ББСБ” ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баясгалан, "Инвескор Капитал ҮЦК" ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Уянгахишиг нар оролцсон юм. 

 

Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Т.Цэрэнбадрал арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Санхүүгийн зохицуулах хорооноос хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, бүтээгдэхүүн үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх, тэр дундаа бондын зах зээлийг хөгжүүлэх чиглэлд шат дараатай бодлогын арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна.

 

Өнгөрсөн онд биржийн бус зах зээл буюу хаалттай өрийн хэрэгслийн зах зээлийг хөгжүүлэх зорилгоор “Биржийн бус зах зээлийн ерөнхий журам”-ыг баталсан. Ингэснээр олон улсын жишигт нийцсэн биржийн бус зах зээл хөгжих үндэс суурь тавигдаж, компанийн хаалттай өрийн хэрэгсэл буюу хаалттай бондын эрх зүйн нарийвчилсан зохицуулалт бий болсон.

 

Харин өнгөрсөн баасан гарагт болсон Хорооны ээлжит хуралдаанаар “Үнэт цаасны бүртгэлийн журам”-ын шинэчилсэн найруулга болон “Компанийн өрийн хэрэгслийн бүртгэлийн журам”-ыг баталсныг Та бүхэнд дуулгахад таатай байна. Энэхүү хоёр журмыг шинэчлэн баталснаар нэгдүгээрт, нийтэд санал болгон үнэт цаас гаргах буюу IPO хийх, нээлттэй бонд гаргахтай холбоотой зохицуулалтыг хөнгөвчилж, хялбар шуурхай болголоо. Хоёрдугаарт, арилжаа эрхлэх байгууллага болон төрийн зохицуулагч байгууллага хоорондох бүртгэлийн давхардал арилж, нийтэд санал болгон үнэт цаас гаргах ажиллагааны үр ашиг нэмэгдэх боломжийг бүрдүүлснээр хөрөнгийн зах зээлийн хөгжлийг шинэ үе шатанд хөтлөх бодлогын чухал алхам боллоо” гэдгийг онцоллоо.

 

Мөн тэрбээр “Үнэт цаасны бүртгэлийн журам”-аар нийтэд санал болгон хувьцаа гаргах ажиллагаатай холбоотой зарцуулагдах зардал, өртөг буурахаас гадна уг ажиллагааг олон улсын жишгийн дагуу андеррайтерийн компани хариуцан зохион байгуулах, хувьцааны үнийг зах зээлийн зарчмаар тогтоох, хувьцааны үнийг тогтворжуулах зохицуулалтыг бий болгосон. Харин “Компанийн өрийн хэрэгслийн бүртгэлийн журам”-ын хувьд тодорхой шаардлага хангасан бонд гаргагчийн нийтэд санал болгох бондыг хялбаршуулсан горимоор богино хугацаанд бүртгэх, шаардлагатай санхүүжилтээ нэг удаа Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлж, тухай бүр хэсэгчлэн үе шаттай үнэт цаасаа нийтэд санал болгох боломжийг олгох “Бонд гаргах хөтөлбөр” зэрэг шинэлэг зохицуулалтыг тусгасан. Ингэснээр цаг хугацаатай уралдан үйл ажиллагаа явуулдаг баялаг бүтээгчдэд цаг, зардал хэмнэж, хувьцаа, бонд гаргах замаар богино хугацаанд санхүүжилтийг хөрөнгийн зах зээлээс татах боломжийг олгох ач холбогдолтой” гэсэн юм.

 

"Инвескор ББСБ" ХК нь нээлттэй бондыг гурван үе шаттайгаар олон нийтэд санал болгон худалдаж, нийт 20.0 тэрбум төгрөг хүртэлх санхүүжилтийг татан төвлөрүүлэхээр төлөвлөөд байгаа бөгөөд энэ удаагийн нэгдүгээр транчаар 13 хувийн хүүтэй, 2 жилийн хугацаатай, нийт 8,000,0000,000 төгрөг хүртэлх үнийн дүн бүхий, өрийн хэрэгслийг анхдагч зах зээл дээр арилжаалах юм.

Эх сурвалж: СЗХ

 

Shuud.mn
Сонин хачин
өрийн бичгийг хэлээд байгаа муу
2021-06-16
нээлттэй өрийн ёслол боллоо
2021-06-14