Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
"Насны хишиг"-ийг энэ сарын 18-наас олгоно
2021-06-14

 

Ахмад настны тухай хуулийн дагуу 65-аас дээш насныханд жилд хоёр удаа буюу Цагаан сар, Ардын хувьсгалын ойн баярыг тохиолдуулан "Насны хишиг" олгодог. Энэ удаагийн "Насны хишиг"-ийг 2021 оны зургаадугаар сарын 18-наас олгож эхэлнэ гэдгийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ. Энэ онд нийт 143.522 ахмад настанд 11.8 тэрбум төгрөгийн насны хишиг хүртээнэ.

 

"Насны хишиг"-ийг

65-69 нас - 50.000 төгрөг

70-79 нас - 80.000 төгрөг

80-89 нас - 150.000 төгрөг

90-ээс дээш нас- 250.000 төгрөг олгодог байна.

 

"Насны хишиг"-ийг 2021 оноос эхлэн Халамжийн нэгдсэн систем www.ehalamj.mn -ээр дамжуулан тус цахим системд холбосон дансанд шилжүүлдэг болсон. Ингэснээр иргэдийг арилжааны банкинд биечлэн очихгүйгээр дансаараа дамжуулан авах боломжийг бүрдүүлсэн. Тиймээс энэ жил 65 нас хүрч байгаа ахмадууд emongolia.mn, ebarimt.mn, ehalamj.mn гэсэн халамжийн нэгдсэн системд хүсэлтээ гаргаж насны хишигээ авах боломжтой.

Shuud.mn
Сонин хачин