Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн өнөөдрийн /2021.6.11/ их суудлын хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг дахин хянан, эцэслэн шийдвэрлэлээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэц уг маргааныг хянан шийдвэрлэж гаргасан өмнөх 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 12 дугаар дүгнэлтээ үндэслэлтэй гэж үзэж дээр дурдсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг бүхэлд нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна гэж үзэж хүчингүй болгожээ.
Мөн Монгол Улсын Их Хурлын 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн “Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 12 дугаар дүгнэлтийн тухай” 02 дугаар тогтоолыг хүчингүй болгосон байна.
Эх сурвалж: ҮХЦ
Уншиж байна |