Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт үргэлжилж байна. Сонгогчдын санал нууц бөгөөд ямар нэг байдлаар ил болгож, баримтжуулсан тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар шийтгэл оноох хуулийн зохицуулалттай юм. Зөрчлийн тухай хуулийн 17.1-д Сонгуулийн хуулийг зөрчсөн тохиолдолд авах хариуцлагыг тусгасан байдаг. Тодруулбал:
30.Сонгогч нь:
30.1.санал авах байрнаас саналын хуудас авч гарсан;
30.2.саналын хуудсанд тэмдэглэсэн саналаа болон бусад сонгогчийн тэмдэглэсэн саналыг баримтжуулан зураг авсан, дүрс бичлэг хийсэн, шууд дамжуулсан, бусдад харуулсан;
30.3.саналын хуудсанд зориулалтын бус үзгээр санал тэмдэглэсэн;
30.4.аль нэг нэр дэвшигчийн төлөө санал өгөх, эсхүл өгөхгүй байхаар мөнгө, эд зүйл шаардсан, шаардаж авсан бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Уншиж байна |