Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Д.Хаянхярваа: Тэтгэврийн зээлгүй иргэдийн нэг сая төгрөгийг олгож дууслаа
2021-06-02

Иргэний тэтгэвэр барьцаалсан  зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн дагуу тэтгэврийн зээлгүй ахмадуудад нэг сая төгрөг олгож байгаа. Энэ талаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Хаянхярваагаас тодрууллаа.

 


-Тэтгэврийн зээлгүй байсан ахмадуудад нэг сая төгрөгийг олгож дууссан уу?

 

-Салхитын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг УИХ 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр баталсан. Сарын дараа буюу хоёрдугаар сард 6 сая хүртэлх төгрөгийн тэтгэвэр барьцаалсан зээлтэй байсан 228:5  мянган ахмадын 695.0 тэрбум төгрөгийн зээлийг  Эрдэнэс Монгол нэгдлийн охин компани болох “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК тэглэх санхүүжилтийг гаргасан.

 

Тэтгэврийн зээлгүй байсан 194.1 мянган ахмадад 194 тэрбум төгрөг, нэг сая төгрөгөөс доош зээлтэй байсан 43.9 мянган ахмадад 21.4 тэрбум төгрөг буюу нийт 216 тэрбум төгрөгийн  олгох ажлыг холбогдох байгууллагуудын хамтын ажиллагааны үндсэн дээр хийж дууслаа. Өөрөөр хэлбэл, тэтгэврийн зээлгүй байсан ахмадууд байгалийн баялгийн өгөөжийг бодит байдлаар мөнгөн хэлбэрээр хүртэж байна.

 

-Монгол Улс байгалийн баялаг арвинтай ч баялгийг иргэддээ хүртээсэн анхны бодит ажил энэ байлаа. Зохион байгуулалтын хувьд юуг анхаарсан вэ?

 

- “Эрдэнэс Монгол” ХХК-ийн охин компани болох “Эрдэнэс Силвер Ресурс” компани Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг хэрэгжүүлэгчийн хувиар хуулиар хүлээсэн үүрэг,  хариуцлагаа биелүүлж, зээлгүй ахмадууддаа олгох 216,2 тэрбум төгрөгийг дансандаа төвлөрүүлж, хуулийн хугацаанд нь олгох бэлтгэл ажлыг сайтар хангасан.

 

-Цаашид эдийн засгийн эргэлтэд оруулахаар төлөвлөж буй төсөл, ажлуудаас танилцуулаач?

 

-Салхитын мөнгөний ордоос гадна Овоот хярын алтны төсөл “Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийн харьяанд бий. Энэ төслийг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажлыг үе шаттайгаар зохион байгуулж байгаа. Одоогийн байдлаар хайгуулын ажил үргэлжилж байна.

 

Эх сурвалж: erdenesmongol.mn

Shuud.mn
Сонин хачин