Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 2021 оны 05 дугаар сарын 29, 30-ны өдөр нийт 582 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 375 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас Нийслэлд 6, Орон нутагт 8 хүн гэмтэж, Орон нутагт 2 хүний амь хохирсон байна.
Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
Нийслэлд:
Орон нутагт:
Хүний амь хохирсон осол, хэрэг:
2021 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 20:00 цагийн орчим Булган аймагт мотоцикл онхолдож, жолоочийн амь хохирсон.
2021 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 11:00 цагийн орчим Хэнтий аймагт суудлын автомашин онхолдож, зорчигчийн амь хохирсон.
Гудамж замын хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон Нийслэлд 86, Орон нутагт 37, Улсын хэмжээнд 123 зөрчлийг тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажилласан.
Жолооч ТА бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, явган зорчигчид зам тавьж өгч байх, явган зорчигч та бүхэн гарц, гарамтай хэсгээр зам гарах, бага насны хүүхдийг харгалзах хүнгүй замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, мотоциклтой замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах малгай хэрэглэх, хурд хэтрүүлэх байхыг ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС АНХААРУУЛЖ БАЙНА.
ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА
Уншиж байна |