Нөхрийнхөө хоолонд зүү хийсэн эмэгтэйд 2.6 жилийн хорих ял оноолоо

Нөхрийнхөө хоолонд зүү хийсэн эмэгтэйд 2.6 жилийн хорих ял оноолоо

 

Увс аймагт нөхрийнхөө хоолонд зүү хийсэн хэрэг 2021 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр гарсан.  Гомдол мэдээллийн дагуу Увс аймаг дахь Цагдаагийн газар мөрдөн шалгах ажиллагаа явуулж, тус аймгийн прокурорын газраас иргэн М-д яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.

 

Тус хэргийг Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны тавдугаар сарын 17-ны өдөр хэлэлцээд, шүүгдэгч М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах”-ыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жил 6 сар хорих ял оногдуулжээ.

 

Эх сурвалж: УЕПГ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ