Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Замын Үүдийн хил дээр 1000 гаруй тээврийн хэрэгсэл гацжээ
2021-05-21

ГХЯ, ЗТХЯ, Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо, МҮХАҮТ, Авто тээврийн үндэсний төвийн Замын-Үүд дэх салбар болон дотоодын тээвэр зуучийн компаниудын төлөөлөл оролцсон уулзалт өнөөдөр боллоо.

 

Уулзалтаар Тяньжин боомтын төмөр замын тээвэр, Замын-Үүд-Эрээн боомтын авто тээвэрт үүсээд буй нөхцөл байдал, Алтанбулаг боомтын тээвэрлэлтийн горимыг өөрчлөх шаардлагын талаар МТЗНХ-оос мэдээлэл өгч, ГХЯ, Авто тээврийн үндэсний төвөөс асуудлыг шийдвэрлэх талаар хийж байгаа ажлын явцыг танилцуулсан бөгөөд цаашид авах арга хэмжээний талаар нийт оролцогчид санал солилцлоо.

 

Өнөөдрийн байдлаар Тяньжин боомт дээр 5200 чингэлэгийн бөөгнөрөл үүссэн байгаа нь аж ахуйн нэгжүүдийн чингэлгийн түрээсийн зардал нэмэгдэх, бараа түүхий эдийн хомсдол үүсэх, цаашид барааны үнэ өсөх, монголын ачаанд түрээсийн чингэлэг олдохгүй болох үр дагаварт хүргэхээр байна.

 

Замын Үүдийн хил дээр 1000 гаруй тээврийн хэрэгсэл байгаа бөгөөд Эрээн хотын авто тээврийн хөлс 8000-40000 юань болж өссөн, Эрээн Улаанбаатар хотын тээвэрлэлтийн хугацаа өмнө нь 6 хоног байсан бол 20 хоног болж нэмэгджээ.

 

МТЗНХолбооноос асуудлыг шийдвэрлэх талаар гаргасан саналыг ярилцаж, байгууллагууд өөрсдийн хариуцах хүрээнд ажил хэрэг болгон ажиллах, ялангуяа Тяньжин боомт дээр үүсээд байгаа асуудлыг шийдвэрлүүлэхээр ГХЯ, МҮХАҮТ-аас тус тусын шугамаар БНХАУ-ын холбогдох байгууллагуудад хандаж ажиллахаар болов.

 

Эх сурвалж: МҮХАҮТ

Shuud.mn
Сонин хачин