Гурав хоногт зам тээврийн ослоор 4 хүн нас барж, 24 хүн гэмтжээ
2021-05-21

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст 2021 оны 05 дугаар сарын 17-20-ны  өдрүүдэд 977 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 670 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 15, орон нутагт  9 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 3, нийслэлд 1 хүний амь хохирсон байна.

Хүний амь хохирсон хэргийг хэлбэрээр нь авч үзвэл:

 

  • Мотоциклтой автомашинтай мөргөлдөх хэлбэрээр жолооч-1
  • Явган зорчигч автомашинд мөргөгдөх хэлбэрээр-1
  • Автомашин онхолдох хэлбэрээр зорчигч-2 хүний амь хохирсон.

 

Хүний амь хохирсон осол, хэргээс дурдвал:

 

2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 18:00 цагийн орчим Баянхонгор аймгийн Бөмбөгөр сум, сумын төвөөс 3 км зайд, шороон замд Honda-Stepwgn маркийн автомашин онхолдож, улмаар 2 хүн гэмтэж, 1 хүүхдийн амь хохирсон.

2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 21:00 цагийн орчимд СХД-ийн нутагт явган зорчигч автомашинд мөргүүлж, амь хохирсон.

2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 16:00 цагийн орчимд Баян-Өлгий аймагт, шороон замд автомашин мотоциклтой мөргөлдөж, мотоциклын жолооч амь хохирсон.

2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 06:00 цагийн орчимд Хэнтий аймагт автомашин онхолдож, зорчигчийн амь хохирсон.

 

Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

 Нийслэлд:

  • Явган зорчигч автомашинд мөргөгдөх хэлбэрээр –10
  • Унадаг дугуйтай хүүхэд автомашинд мөргөгдөх хэлбэрээр-3
  • Хоёр автомашин мөргөлдөх хэлбэрээр  жолооч-2 хүн тус тус гэмтсэн.

Орон нутагт:

  • Мотоцикл автомашинтай мөргөлдөх хэлбэрээр жолооч-3
  • Автомашин шон мөргөх хэлбэрээр зорчигч-1
  • Автомашин онхолдох хэлбэрээр зорчигч-3
  • Мотоцикл онхолдох хэлбэрээр жолооч-2 хүн тус тус гэмтсэн.

 

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон Нийслэлд 132, Орон нутагт 107, Улсын хэмжээнд 239 зөрчлийг тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлжээ.

 

Жолооч ТА бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх,  явган зорчигчид зам тавьж өгч байх,  явган зорчигч та бүхэн гарц, гарамтай хэсгээр зам гарах, бага насны хүүхдийг харгалзах хүнгүй замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, автомашин хөдөлгөөн эхлэхдээ зам орчны байдлыг тогтмол шалгаж байх, мотоциклтой замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах малгай хэрэглэх, хурд хэтрүүлэх байхыг ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС АНХААРУУЛЖ БАЙНА.

 

ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА

Shuud.mn
Сонин хачин