Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Татварын ерөнхий газрын хоёр нүүр
2021-05-20

Татварын ерөнхий газраас уржигдар цөөнгүй аж ахуйн нэгжийн дансыг хааж, өчигдөр нээлээ. Данс хаасан шалтгаанаа “Хуулийн дагуу аж ахуй нэгжүүд татвараа төлөх үүрэгтэй. Өнөөдрөөс татвараа цаг тухайд нь төлөөгүй аж ахуй нэгжүүдийн дансыг хааж эхэлсэн. Гэхдээ цар тахлын жилүүдэд татвараа төлж чадаагүй аж ахуй нэгжүүдэд хариуцлага тооцоогүй. Харин цар тахлаас өмнө буюу 2019, 2018, 2017 онуудад татвараа төлөөгүй яваа аж ахуй нэгжүүдийн дансыг хааж эхэлсэн” хэмээн тайлбарлажээ.

 

Тэгвэл өчигдөр данс нээхдээ “Ковид-19 цар тахлын үеийн өнөөгийн нөхцөл байдал, эдийн засгийг дэмжих Засгийн газрын шийдвэрийн дагуу татвар төлөгчдийн дансыг нээж, үйл ажиллагааг нь хэвийн явуулах боломжоор хангасан” гэж мэдэгдэв.

 

Монгол төрийн байгууллагууд Солонгос цуврал киноны ой санамжаа алддаг дүр шиг л ажиллах юм. Өчигдөр гаргасан шийдвэрээ өнөөдөр үгүйсгэж. Бодвол татварын байгууллага цар тахлын үе, Засгийн газар нь эдийн засгаа сэргээх гэж зүдэрч байгааг мартаад байгууллагуудын дансыг хаачихаад, гэнэт санангуутаа нээсэн юм байлгүй.

 

 

Сонирхолтой нь хэдхэн хоногийн өмнө шилдэг, мундаг гэж зарлаж байсан байгууллагуудынхаа дансыг хаажээ. Татварын ерөнхий газар наашаа харж шагнаж, цаашаа харж дансыг нь хаадаг байгууллага аж. Энэ сарын 10-нд 2020 оны шилдэг татвар төлөгчдийг зарлаж алдаршуулав. Шилдэг татвар төлөгч аж ахуйн нэгж, иргэн, хамгийн их татвар төлсөн байгууллага гэхчлэнгээр нэрлэж, түмэнд түгээв. Ингэж алдаршуулсан байгууллагуудынхаа дансыг 10 хоногийн дараа хаачив, өр төлбөртэй гээд. Тухайлбал,

 

  • 2020 онд хамгийн их татвар төлсөн 10 ААН-ийн нэг болсон Энержи Ресурс ХХК
  • Хамгийн ашигтай ажилласан 10 ААН-ийн нэг Монголын Алт МАК ХХК
  • Хамгийн сайн ажлын байраа хадгалсан 10 ААН-ийн нэг Номинхолдинг ХХК (Номинфүүдс)-ийн дансыг хаагаад нээлээ.

 

Татвар байгууллага алдаршуулж ч, адалж ч чадна гэдгээ тодхон харууллаа. Уг нь татварын байгууллага цар тахлын нөхцөл байдлын хамгийн сайн мэдэрч буй. Тайлан гаргаж байгаа байдлаас л ямар байгууллага ашигтай ажиллаж, ямар нь дээсэн дөрөөн дээр дэнжигнэж, бүр аль нь дампуурсан нь энэ байгууллагын мэдэх асуудал. Гэтэл харсаар байж дансыг нь хааж, үйл ажиллагааг нь хясан боох ямар ч шаардлагатай юм! Тэгээд сошиалчид сэвээд эхлэнгүүт шийдвэрээсээ эргэж буцаж, үнэхээр нөхцөл байдлын мэдрэмж тэг юм байна. Төрийн механизм заавал махны машин шиг ажиллах шаардлагагүй. Монголд ХХК ажиллуулах ямар хэцүүг олон хүн хэлнэ. Хуулиар далайлгасан харалган, мэдрэмжгүй шийдвэрүүд олон хүний хүсэл мөрөөдөл, хичээл зүтгэлийг үгүй хийсэн. Татварын бодлогоор дэмжиж гийгүүлдэггүй юм гэхэд хүнд түвэгтэй цаг үед дарамтлахгүй байвал болох юмсан.

 

В.Бат

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Энэ хүнд үед өмнөх өрөө төлнө гээд мөнгөө хадгалсан АА байхгүйдээ.Тийм юм мэдэрдэггүй боддоггүй юм болуу
2021-05-21
h:
хохин монголд нэг юмл нээгээдл төриин хүнд дарамтииг жинхэн нам нам дагаж ажилтаы болсон эр эм бөшс долоогчууд ээлж дарааалан дарамтал хахуулиаал авнадаааа малууудааа үхэр хонь шигл амьзогоосоор баыдааа
2021-05-20
СПОРТ ЗАГАСЧЛАЛ ... БАРЬЖ АВЛАА , ХЭМЖИЖ ҮЗЛЭЭ. БУЦААЖ ТАВИЛАА
2021-05-20
ЛАМ:
Ой санамж алдагдсан бол муу шинж илэрчээ. Засгийн шийдвэрийн эсрэг арга хэмжээ хэрэгжүүлж байвал маш муу . Нэг ажил дээр жаахан удвал Бурхан ,Буг хоёрын нэг л болдог. их мэдэмхий шинж илэрч байна. Засгийн газрын эсрэг Ерөнхийлөгчийн Сонгууль угтаж таагүй арга хэмжээ авчээ.
2021-05-20