Баянзүрх дүүргийн 97 дугаар сургуулийн 3 дугаар давхрын аврах шатнаас эмэгтэй хүн унаж, амь насаа алдлаа. Тус хэргийн дуудлага өчигдөр 13:22 цагт цагдаагийн байгууллагад ирсэн байна. Тухайн эмэгтэй нь Баянзүрх дүүргийн харьяат 48 настай, Б бөгөөд тус сургуулийн 3 давхрын аврах шатнаас унаж гэмтсэн байна. Түүнийг түргэн тусламжаар Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэж, эрчимт эмчилгээнд оруулсан ч аварч чадаагүй байна. Тус хэргийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтэс шалгаж байна.
Уншиж байна |