Зам тээврийн ослын улмаас хүүхдийн амь нас хохирлоо

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр нийт 214 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 159 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 4, орон нутагт 2 хүн тус тус гэмтэж, орон нутагт ноцтой зам тээврийн ослын улмаас 1 хүүхдийн амь хохирсон байна. Баянхонгор аймгийн Бөмбөгөр сум, сумын төвөөс 3 км зайд, шороон замд Honda-Stepwgn маркийн автомашин онхолдож, улмаар 2 хүн гэмтэж, 1 хүүхдийн амь хохирсон байна.
Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
Нийслэлд:
- Явган зорчигч автомашинд мөргүүлэх хэлбэрээр-1
- Унадаг дугуйтай автомашинд мөргөгдөх хэлбэрээр-2
- Мотоцикл автомашинтай мөргөлдөх хэлбэрээр жолооч 1 тус тус гэмтсэн.
Орон нутагт:
- Автомашин шон мөргөх хэлбэрээр зорчигч-1
- Явган зорчигч автомашинд мөргүүлэх хэлбэрээр-1 тус тус гэмтсэн.
Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон Нийслэлд 44, Орон нутагт 19, Улсын хэмжээнд 63 зөрчлийг илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлжээ.
Жолооч ТА бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, явган зорчигчид зам тавьж өгч байх, явган зорчигч та бүхэн гарц, гарамтай хэсгээр зам гарах, бага насны хүүхдийг харгалзах хүнгүй замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, унадаг дугуйтай замын хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний дүрмийн дагуу оролцох, мотоциклтой замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах малгай хэрэглэх, хурд хэтрүүлэх байхыг ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС АНХААРУУЛЖ БАЙНА.
ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА
СЭТГЭГДЭЛ БИЧИХ