Шинэ цэргүүдийг дэглэсэн алба хаагчдад зургаан сарын хорих ял оноолоо
2021-05-18

 

Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн халагдах цэргүүд шинэ цэргүүдийг дэглэж буй бичлэг нийгмийн сүлжээнд тархаж, олны дургүйцлийг төрүүлээд байсан. Уг бичлэгийг хууль хяналтын байгууллагаас шалгаж, цэргийн алба хаагаад халагдсан М, О, Э нар үйлдсэнийг тогтоосон юм. Тэдэнд Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 28.3-1-т заасан “Цэргийн дүрмийн бус байдлаар харилцаж дарга, захирагч нь захирагдагчаа зодсон, эсхүл бусад байдлаар хүч хэрэглэсэн” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлээд байсан юм. Тэгвэл өчигдөр тус хэргийн шүүх хурал Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болжээ. Шүүхээс 

  • Шүүгдэгч М-г Эрүүгийн хуулийн 28.3-1 дэх хэсгийн дарга, захирагч нь захирагдагчдаа хүч хэрэглэсэн, 

  • Шүүгдэгч О, Э нарт Эрүүгийн хуулийн 28.4-1-ийн бие биедээ захирагдахгүй цэргийн албан хаагчид харилцахдаа дүрмийн заалт зөрчсөн гэм буруутайд тооцож, тус бүрт нь зургаан сар хорих ял оноож, нээлттэй хорих байгууллагад ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна. 

 

 

Shuud.mn
Сонин хачин