Олон нийтийн газар хог хаясан иргэнийг 10 мянган төгрөгөөр торгожээ
2021-05-15

Сүхбаатар дүүргийн  6 дугаар хороо Сүхбаатарын талбайн урд талын цэцэрлэгт хүрээлэнд 2021.05.14-ний өдөр 17.00 цаг орчим иргэн Э.Б олон нийтийн газарт хог хаясан үйлдэл гаргасан тул Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 10 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан байна.

 

Олон нийтийн цахим сүлжээнд мэдээлэл оруулсан иргэн О.М гэгч нь зөрчил үйлдсэн иргэнтэй хамт байсан бөгөөд хоол идсэн гэх үндэслэлээр цагдаагийн алба хаагч иргэнд шийтгэл хүлээлгэсэн гэх үндэслэлгүй ташаа мэдээлэл түгээсэн болох нь шалгалтын явцад тогтоогдсон.

 

Хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, зөрчил үйлдсэн этгээдэд хуульд заасан шийтгэл оногдуулсныг олон нийтэд бодит бус байдлаар мэдээлэл түгээсэн тухайн иргэнийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу үргэлжлүүлэн шалгаж байна.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Хог хаяагүй гэсэн .
2021-05-16