Төв аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Сэргэлэн, Баян сумын нутагт хууль бус алт олборлож байсан иргэдийг газар дээр нь очиж шалган, байгаль орчинд ноцтой хохирол учруулсан иргэдийг саатуулжээ. Мөн дугуйт ачигч, өөрөө буулгагч Хова, суудлын авто машин, ашиглаж байсан техник тоног төхөөрөмж нийт 42 авто машин журамлан Төв аймгийн саатуулах төвд шилжүүллээ.
Дээрх зөрчлийн дагуу байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх хуулийн дагуу хариуцлага тооцуулахаар холбогдох хуулийн байгууллагад шилжүүлсэн байна.
Уншиж байна |