Б.Энхбаяр: Захиалагч баригдаагүй, Т.Чимгээ Б.Содномдаржаа нарын амь насыг онцгой анхаар
2021-05-14

С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр 20 жилийн ял сонссон Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарт холбогдох хэргийг өнөөдөр Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд хаалттай хэлэлцлээ. Улсын дээд шүүхээс бүх шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Т.Чимгээ Б.Содномдаржаа нарыг батлан даалтад гаргаад, Ц.Амгаланбаатарыг өөр хэргээр үргэлжлүүлэн хорихоор болсон байна. Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг өнөөдөр Цагдан хорих 461 ангисас суллах юм байна. 

 

Улсын дээд шүүхийн шийдвэрийн талаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр цахим хуудсаараа дамжуулан өөрийн байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр:

 

С.Зоригийн амь насыг(мөн нэг гэр бүлийн гишүүдийг галдан шатааж) бүрэлгэсэн гэмт хэрэг үйлдэж, гурван шатны шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон Амгаланбаатар, Чимгээ, Содномдаржаа нараас Чимгээ, Содномдаржаа нарын ял шийтгэсэн хэргийг дахин мөрдөн байцаалт хийлгэхээр болжээ. Үүнтэй холбоотойгоор байр сууриа илэрхийлье.

 

1. Тэднийг эрүүдэн шүүсэн бөгөөд тийнхүү хууль бусаар цуглуулсан баримт бүхий дүгнэлтээр ялласан тул тухайн эрүүдэн шүүж үнэлэгдсэн баримтыг шүүх үнэлэхгүй гэв.

 

2. Шүүх тэднийг “алуурчид” биш гэж хэлсэнгүй. Дахиж “0”-с нь эхэлж хууль зөрчилгүй шалга гэв. Хамт хүн алсан гэх Амгаланбаатар өөрөө эрүүдэн шүүгдээгүй учраас алуурчин хэвээрээ шорондоо үлдэж буй нь үүний баримт.

 

3. Алуурчин байсан ч хэнийг ч эрүүдэн шүүж болохгүйг нотлов. Хууль, хүний үндсэн эрхийг зөрчиж хэнд ч болов эрүү шүүлт тулгаж болохгүйг хууль чангаар хэлэв.

 

4. Батлан даалтад байх хугацаанд тэдний амь нас, халдашгүй байдалд онцгой анхаарах ёстойг дахин сануулья. Захиалагчид баригдаагүй байгаа шүү дээ❗️

 

5. Улсын нууцаас гаргасан уг хэргийг УИХ дээр нээлттэйгээр ард иргэдтэйгээ хамт танилцах байр суурь хэвээр байгаа.

Shuud.mn
Сонин хачин
Үст:
1998 оноос хойш энэ хэргийг мөрдөж байгаа ажлын хэсгүүдийг олон удаа тарааж байсан нь Нямдоржийг хардах гол үндэслэл. Чимгээ Содномдаржаа 2 удаан тэсч чадахгүй шүү гэж хэлүүлж байсан байна. Одоо удахгүй Амгаланбаатарыг суллах байлгүй. Нэг л өдөр нүгэл нэдээр нь гарна даа. Яана даа мэнгэтээ. Ч. С. 2 оо болгоомжтой байгаарай,. Ковид сүрьеэ тусч болохгүй шүү.
2021-05-17
захиалагч гарцаагүй мэнгэт титэмт 2 өөр хэн ч биш
2021-05-16
захиалагч нь мэнгэтээ гарахгүйэ
2021-05-16
ээ усан толгойт яана даа чамайг
2021-05-16
Зочин:
батүүл захиалсан гэж амгаланбаатар хэлсэн.тэрнийг хяналтанд авах хэрэгтэй.
2021-05-16
ээ усан толгойт яана даа чамайг
Зочин:
Лэнцгийн чин элэнцгийн чин захиалагч буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо тээнэ гэгчээр яг энэ хэргийг илрүүллээ юу та нар үзэл бодолнийлэхгүй ардчлагч нэртэй нөхөд нь л хорлосон ө бж таарна
2021-05-16
Zichin:
Amgalanbaatar turuund ni uur heregtei shuu dee
2021-05-15
Genet garaad irsenii daraa il garch daldagnaad baigaarai nyamka shig shorond baikhad ni yari l daa
2021-05-15
захиалагч нь мэнгэтээ гарахгүйэ
Зочин:
Харин тиймээ.
2021-05-15
Захиалагч нь одоо болов уу даа, худлаа жирийн иргэдийг гүтгэчих вий,Нямдорж сайн мэддэг бхаа,Бат-үүл гээд худлаа гүтгээд энэ 2 хүнийг биш гээд яриад хуулиа хүндлэхгүй,бүх юмыг мэдээд бгаам бишүү... Сайд олон жил хийсэн хүн ер нь ажиллаж бсан юм уу, сонгууль болохоор л шоудах юмдаа
2021-05-15
захиалагч гарцаагүй мэнгэт титэмт 2 өөр хэн ч биш
Энхтайван:
Элбэгдоржийн захиалгаар Хурц Эодэнэбат нар энэ хэргийг зохиож гэмгүй хоёр хүнийг хэлмэгдүүлсэн оролцсон бүх хүнийг тэр үеийн ерөнхийлөгч албан тушаалаа ашиглан шагнасан одоо эсрэгээр нь Элбэгдоржийг маш сайн шалгах ёстой
2021-05-15
Шудрага чоно:
Улс төрийн салхинд найгсан шүүх гэдэг энэ дээ.шүүх дампуурчээ
2021-05-14
Зочин:
Сүүлдээ Нямкад ярих олдохгүй хэцүү байсан аргаа бараад Бат Үүл нэг дайрч үзэж байгаа лээ, одоо хэд хоног нойртой хонох нь,даалтанд гарвал Чимгээ золгүй ослоор үхээд энэ хэрэг хаагдах байх.
2021-05-14
Зочин:
Харин тийм магадлалтай учраас захиалагчаа илчилсэн гэрээслэл улдээх байхдаа
2021-05-14
Зочин:
Харин тийм учраас захиалагчаа гэрээслэлдээ бичээд улдээх байхаа
2021-05-14
Зочин:
Харин тийм магадлалтай учраас захиалагчаа гэрээслээд ч болтугай бичээд улдээх байхаа
2021-05-14
Захиалагчид нэн таатай боломж өглөө.:
Захиалагч тал одоо сул чөлөөтэй болсон гүйцэтгэгчдийг хороох магадлал өндөр, магадгүй захиалагчид үүнийг хийхийн тулд л сулласан бж болзошгүй. Нямдорж бол өөрөө одоо удахгүй улс төрөөс бууна гэдгээ мэдэж байгаа учраас нэгмөсөн хэргийг хааж гэрч, гүйцэтгэгчдээс салахыг бодож байгаа биз.
2021-05-14
Шүүх алуурчин биш гээгүй бол яагаад суллаж байгаа юм бэ? Хэрвээ эдгээр хүмүүст ямар нэгэн зүйл тохиолдвол хэн хариуцах вэ?
2021-05-14
Зочин:
Харин тиймээ.
Тийм ш дээ.Захиалагч нь наад. 2-ыг чинь хорлочих вий дээ.
2021-05-14
Зочин:
Харин тийм магадлалтай учраас захиалагчаа илчилсэн гэрээслэл улдээх байхдаа
Зочин:
Харин тийм учраас захиалагчаа гэрээслэлдээ бичээд улдээх байхаа
Зочин:
Харин тийм магадлалтай учраас захиалагчаа гэрээслээд ч болтугай бичээд улдээх байхаа