Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр нийт 277 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 155 дуудлага мэдээлэл бүртгэгдэв. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 2, орон нутагт 6 хүн гэмтсэн байна.
Хүн гэмтсэн ослууд:
Нийслэлд:
Орон нутагт:
Алба хаагчдаас гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон Нийслэлд 43, Орон нутагт 10, Улсын хэмжээнд 53 зөрчлийг тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажиллажээ.
Жолооч ТА бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, явган зорчигчид зам тавьж өгч байх, явган зорчигч та бүхэн гарц, гарамтай хэсгээр зам гарах, бага насны хүүхдийг харгалзах хүнгүй замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, мотоциклтой замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах малгай хэрэглэх, хурд хэтрүүлэх байхыг ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС АНХААРУУЛЖ БАЙНА.
Тээврийн цагдаагийн алба
Уншиж байна |