Багануур ХК 2021 онд төлөвлөгөөний дагуу өнгөрсөн жил эхлүүлсэн орон нутгийн тусгай хамгаалалттай газар болох Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын “Аварга тосон”, Төв аймгийн Баяндэлгэр сумын “Гүн галуутай” нуур орчимд дүйцүүлэн хамгаалалт хийх ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэнэ. Мөн ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор 0,5 га талбайд нарсан төгөл байгуулж 1200 ширхэг нарс, дүүргийн Наран хороололд 500ш, хэсэг нэгжүүдийн гадна талбайд 500ш, Хэрлэн голын эрэг дагуу 100ш нийт 2300 ширхэг мод бут тариалахаар төлөвлөж өнөөдрөөс ажлаа эхэллээ.
Тус компани нөхөн сэргээлт хийж эхлээд 21 жилийн хугацаанд нийт 192,5 га талбайд биологийн нөхөн сэргээлт хийж 100 га талбайг орон нутгийн захиргаанд хүлээлгэн өгчээ. Жилд дунджаар 10 га талбайд техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийж, 2000-3000 ширхэг мод бут сөөг тариалдаг байна.
Уншиж байна |