Уул уурхайн салбар газар нутгийг эвдэж, сүйтгэдэг гэх муу нэртэй. Энэ шалтгаанаар уул уурхайн үйл ажиллагааг эсэргүүцэгчид олон. Тэгвэл дэлхийн хүн амьдрах боломжит нийт газар нутгийн 0.04 хувьд нь уул уурхайн үйл ажиллагаа явагддаг байна. Харин хөдөө аж ахуйн салбар хүн амьдрах газар нутгийн 50 хувийг талхлаад байгааг “Англо Американ” компанийн Гүйцэтгэх захирал Марк Кутифани мэдэгджээ. Өөрөөр хэлбэл газар нутгийн тал хувийг мал аж ахуй, газар тариалангийн ул мөр эзэлдэг бол уул уурхайн үйл ажиллагаа багахан газар буюу 0.04 хувийг хамардаг гэсэн үг.
Тэрбээр дэлхийн эдийн засгийн 45 хувийг уул уурхайн салбар удирддаг. Эдийн засагт оруулсан хувь нэмэртэй харьцуулвал газар нутагт үлдээсэн ул мөр харьцангуй бага. Гэвч уул уурхайн талаарх олон нийтийн ойлголт бодит байдлаас хол зөрүүтэй хэвээр байгааг хэлжээ.
Мөн тэрбээр өсөн нэмэгдэж байгаа дэлхийн хүн ам уул уурхайгүйгээр оршин тогтнох боломжгүй гэдгийг онцолжээ.
В.Бат
Уншиж байна |