Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Виртуал хөрөнгийн үйл ажиллагааны эрсдлээс сэргийлэхийг мэдэгдлээ
2021-05-04

Блокчейн технологи дээр суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээ дэлхийн зах зээлд хүчээ авч уламжлалт санхүүгийн систем хурдацтайгаар хувьсан өөрчлөгдөж байна. Хэрэглэгчид төвлөрсөн бус, дундын зуучлагчгүй, зардал багатай санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдээс сонгон хэрэглэх боломжтой болсон. Гэвч нөгөө талаар энэхүү давуу талууд нь тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээний эрсдэлийг асар их хэмжээгээр нэмэгдүүлдгийг санах нь зүйтэй юм.

 

Учир нь, олон улсын Засгийн газар, төвбанк, санхүүгийн зохицуулагч байгууллагуудаас виртуал хөрөнгийн үйлчилгээтэй холбоотойгоор тодорхой хэд, хэдэн төрлийн зохицуулалтыг хийж байгаагийн нэг нь иргэд, олон нийтэд зориулан гаргасан мэдэгдэл, сэрэмжлүүлэг, анхааруулга юм. Тухайлбал, энэ оны гуравдугаар сард Европын холбооны Үнэт цаас, зах зээлийн газраас “Криптовалютууд нь өндөр эрсдэлтэй, урьдчилан таамаглах боломжгүй, залилан мэхлэх гэмт хэрэгт өргөнөөр ашиглагддаг бөгөөд худалдан авах, хөрөнгө оруулах тохиолдолд хэрэглэгч алдагдлаа бүрэн бие даан хариуцна. Ихэнх виртуал хөрөнгийн үйлчилгээ нь бүртгэл, зохицуулалтгүй хэвээрээ тул санхүүгийн зохицуулагч байгууллагаас иргэдэд хамгаалалт, баталгаа олгох боломжгүй” хэмээн мэдээлжээ. Европын холбоо нь энэ чиглэлээр бие даасан зохицуулалтын хуулийг боловсруулан батлуулах шатанд яваа бөгөөд дээрх мэдэгдэлдээ хууль хэрэгжиж эхлээгүй тул үүнд тусгагдсан хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах зохицуулалт хэрэгжиж эхлэх болоогүй талаар анхааруулжээ .

 

Түүнчлэн, гадаад худалдаа болон санхүүгийн үйлчилгээгээр азийн улс орнууд дундаа дээгүүр бичигдэх БНСУ-ын Санхүүгийн байгууллагаас ард иргэдэд виртуал хөрөнгийн үйл ажиллагаатай холбоотой анхааруулга, сэрэмжлүүлгийг тасралтгүй хүргүүлсээр байна. Мөн энэхүү үйл ажиллагаанаас хохирсон этгээдүүдийн мэдээллийг цахим хуудаснаа байршуулсан байна.

 

Иймд, виртуал хөрөнгийн үйл ажиллагаанд оролцохдоо анхаарал болгоомжтой хандаж өндөр эрсдэлтэй бүтээгдэхүүн, үйлчилгээнд хөрөнгө оруулахаас татгалзах, үндэслэлгүйгээр өндөр үр ашиг амласан болон тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлж буй этгээдээс үйлчилгээ авахгүй байх зэргээр ирээдүйд учирч болзошгүй эрсдэлээс иргэн Та өөрийгөө болон бусдыгаа хамгаалаарай. Хэрэв ямар нэг хохирол учирсан тохиолдолд иргэд бие даан хариуцлага хүлээхийг Санхүүгийн зохицуулах хорооноос албан ёсоор анхааруулж байна.

 

Эх сурвалж: САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО

Shuud.mn
Сонин хачин
Navini:
Started having a lot of issues with the company dripcoin after I placed a withdraw order for the 87,000USDT I had with them. The account manager disappeared, the support didn’t respond to emails and I thought it was over cause I made the payments in crypto but didn’t give up though. Searched online and got referred to the agency who works with the government by a lady that got back her bitcoin from another company with their help so I filed a complaint with them, did all they asked and waited for result. They flagged the company dripcoin, took more serious actions against them legally and got all my money back. The agency (CIA_IN ) is highly recommended if you need assistance just contact them TELEGRAM @ CIA_IN or WASAPP +. 1 .6 .5. 9 .2 . 1 .0 . 0 . 4 . 3 . 3
2022-09-18