Төр хууль зөрчиж, иргэдийхээ өмчийг булааж байна

Төр хууль зөрчиж, иргэдийхээ өмчийг булааж байна

Татвар төлөгч аж ахуйн нэгж хувийн хэвшлээ дэмжинэ гэж улс төрчид хамгийн их ярьдаг мөртөө үйлдэл дээрээ шууд дээрэм тонуул хийж хүний эрх, Үндсэн хуулиар олгогдсон өмчлөх эрхэнд шууд халдаж байна.

 

Татвараа төлөөд, ажлын байр бий болгоод улсад олон тэрбумын хураамж төлөөд явж байгаа компанийн газрыг төмөр зам барих нэрийдлээр хуульгүйгээр булааж авах процесс ид явж байна.

 

 

Улс орны томоохон бүтээн байгуулалт - төмөр замын төслийг бүгд улсаараа дэмжиж, УИХ-аас ҮАБЗ-өөс гаргасан зөвлөмж болох улс төрийн шийдвэрүүдийг зөв зүйтэй зүйл гэдэгтэй хэн ч маргаагүй. Гэтэл төслийг хэрэгжүүлэгч МТЗ, Зам тээврийн яам нь олон ноцтой зөрчил, хуулийн хийдэл, процессын алдаа гаргаж байгаа нь эхнээсээ ил болж байна.

 

Энэхүү бүтээн байгуулалтыг хийж байгаа захиалагч, хэрэгжүүлэгч зарцуулагдаж буй хөрөнгө яаж хийж байгаа нь мэдэгдэхгүй нууцаар явж байна.

 

Бүгд хуулийн дор тэгш эрхтэй байх атал жирийн татвар төлөгч, аж ахуйн нэгж хэрэв ажил гүйцэтгэж барилга бүтээн байгуулалт хийхэд хуулийн бүх шаардлага, батлагдсан журмыг ягштал мөрдөж ажилладаг. Харин өнөөдөр хэрэгжүүлж байгаа төрийн дунд шатны албан хаагчид хуульгүй аашилж ямар ч зураг төсөлгүй, ажлын зураггүй, судалгаа, шаардагдах процессын ажлыг нөхөж хийхээр улайрч байна. Энгийнээр тайлбарлавал ямар нэгэн бүтээн байгуулалт хийхэд хамгийн эхлээд газраа чөлөөлж, зургаа батлуулж, ажлын даалгавар, ТЭЗҮ-ийн даалгавар, ажлын зураг, бусад судалгаанууд нь мэргэжлийн байгууллагаар хянагдаж дууссаны үндсэн дээр хийгдэх хууль журам үйлчилдэг байхад Монголын төрийн нэрийг барьсан дунд шатны хариуцлагагүй албан тушаалтнууд төрийн нэрийг барин ЯАРАЛТАЙ, НУУЦ гэсэн тэмдэг дарсан албан бичиг нэртэй цаасанд үндэслэн дээрэм тонуул хийж хууль зөрчиж байгаа нь ил болох гэж байна. Хамгийн наад зах нь бүтээн байгуулалт хийхээс өмнө бүх бэлтгэл ажил хангагдсан байх ёстой атал төмөр замаа бариад дуусах дөхөж байхад дөнгөж газрын асуудлаа шийдэх гээд явж байна.

 

Хууль биелүүлэхийг шаарддаг төр өөрөө хуулиа биелүүлбэл зүгээрсэн. Манай эрэн сурвалжлах сэтгүүлчид энэ талаар цувралаар цаашид үргэлжлүүлэн мэдээлнэ.

 

Б.Булган

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

https://www.youtube.com/watch?v=HEizSVlmUFo
2021-04-30
Универсальный төмөр зам гэнэт тавих нь зөвийг ухаарсанаас тэзү-ээ давхцаж хийх явцад дунд тушаалын дарга нар мөнгө идэж
2021-04-29
Chnii umch khamaagui tumur zam kheregtei
2021-04-27
үнэн ш дээ... тийм амар хялбар аргаар амьдрах гэсэн хулгайчуудад хатуу хандах хэрэгтэй...
2021-04-27
Bugdiig bulaa bugdiig ni niigemchleed av huuli hamaagui
2021-04-27
Сүүлийн үед томоохон бүтээн байгуулалт болох газрыг Эрх мэдэлтнүүд мэдээлэлдээ үндэслэн урьдчилан өөрсдийн гар хөл хамсаатан болох иргэн ААН-дээ мэдсээр байж давхар газар олгож нөхөн төлбөр гэх зүйлийг улсаас авахаар шантаачилдаг албан тушаалтан холбогдсон бохир арга бий болоод байгаа үүнийг хууль хяналтын байгууллага шалгаж харицлага хүлээлгэх ёстой.
2021-04-27
үнэн ш дээ... тийм амар хялбар аргаар амьдрах гэсэн хулгайчуудад хатуу хандах хэрэгтэй...
булган гэж янхан:
энэ хөлсниии бичэээч янхан бөгс долооогч гэдэг нь юмууу гэж бодлооо хулгаагааар авсан газар нь уутөмөр зам зам ард түмэнд хэрэгтэй юу үгэээ олж хуцаарай малааа
2021-04-27
Tatvar tolj hereggui ajlyn bair ch buu bii bolgo uhsendee gonshigonood bgaan bugderree deeremdeed amidar
2021-04-27
Ард:
Олон талтай биз гэхдээ ТЗ барих чиг таамаг маш эрт гарсан, хятад хүн бол газрыг хүнийг нь алаад л авна, энэ үед ҮХ яах, тэнэгүүдэд нэг ийм юм бичхээр болж л таараа гээд байнаа даа, юм хэцүү шүү. Булган авхай.
2021-04-27
Бөөн бөөн асуудал байгаа. Олон хүн юмаа нөмрөх байх даа
2021-04-27
Зочин:
ТЗ барих явцыг төрийн нууцад оруулдаг нь яаж бгаа юм болоо ! Төрийн нууцаар хамгаалуулж хууль бус юм л хийж байгаа юм бна. Ил тод зарчим хаана бнаа.? Луйвраа л нууж бгаа хэрэг!!!!
2021-04-27
Иргэн:
Төмөр зам бол 3,3 сая хүний эрх ашиг юм шүү.
2021-04-27
хууль сахиулах ёстой хүмүүс өөрсдөө хамгийн их хууль зөрчиж үлгэргүй байдал үзүүлдэг шүү дээ. замын цагдааг хар даа. байнга л дүрэм бусаар явж байдаг.
2021-04-27