ҮХЦ-ийн гишүүнд нэр дэвшүүлэх бүртгэлийн хугацааг сунгав
2021-04-26

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 105 тоот тогтоолоор “Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэг”-т шилжүүлсэн хугацааг 2021 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 06.00 цаг хүртэл сунгаж, төрийн байгууллага, хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг хязгаарлаж, хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм тогтоосон байна.

 

Хорио, цээрийн болон хязгаарлалтын дэглэм тогтоосонтой холбогдуулан 2021 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр нийтэд мэдээлсэн Үндсэн хуулийн цэцийн гишүүний албан тушаалд нэрээ дэвшүүлэх бүртгэлийн хугацааг 2021 оны 5  дугаар сарын 14-ний өдрийн 17.30 цаг хүртэл сунгаж  байгааг үүгээр мэдэгдье. Бүртгэлтэй холбоотой мэдээллийг ажлын цагаар 51-261544, 51-261747 дугаарын утсаар авах боломжтой.

 

                         Эх сурвалж: МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

                 

 

Shuud.mn
Сонин хачин