Ши Жинпин: Дараагийн 10 жилд нүүрсний хэрэглээгээ бууруулна

2021-2025 оны хооронд тохиох 14 дүгээр таван жилийн хугацаанд Хятад улс нүүрсний эрчим хүчний салбарын төслүүдийг хатуу хянаж, нүүрсний хэрэглээг хязгаарлах гэнэ. Энэ талаар АНУ-ын санаачлан зохион байгуулж буй уур амьсгалын асуудлаарх дээд хэмжээний уулзалтын үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпин мэдэгджээ.
15 дугаар таван жилийн үед буюу 2026-2030 онд Хятад улс нүүрсний хэрэглээгээ аажмаар бууруулна гэж Ши Жиньпин мэдэгдээд, 2030 он хүртэл нүүрсхүчлийн хий хаягдлын оргил үед хүрнэ хэмээн онцолжээ.
Хятад улс нүүрстөрөгчийн давхар исэл болдоггүй хүлэмжийн хийн хаягдлыг хянах, удирдах ажлыг чангатгах Монреалын протоколд нэмэлт өөрчлөлт оруулахаар шийдсэн хэмээн Ши Жиньпин мэдэгдлээ. Түүний өгүүлснээр, Хятад улсад нүүрстөрөгчийн хаягдлын квотыг цахимаар худалдах аж. Олоогийн байдлаар нүүрстөрөгчийн хийн хаягдлыг бууруулах тал дээр өргөн цар хүрээтэй арга хэмжээнүүд явуулж, төлөвлөгөө боловсруулж байгаа гэдгийг Хятадын дарга онцолсон байна. Мөн хүлэмжийн хийн хаягдлын тал дээр ололт гаргасан бүс нутаг, салбар, байгууллагуудад дэмжлэг үзүүлнэ гэж Ши Жиньпин мэдэгджээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ