“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар энэ жил ногдол ашиг тараахгүй байхаар шийдвэрлэжээ. Харин компанийн урт хугацааны томоохон төслүүдийг санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн байна.
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2020 онд 15.5 сая тонн нүүрс борлуулж, 2020 оны олборлолтын төлөвлөгөөг 100 хувь, борлуулалтын төлөвлөгөөг 111 хувиар биелүүлж, нийт 1 их наяд 677.1 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой, 149.4 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. Мөн улсын төсөвт 490.1 тэрбум төгрөгийн татвар хураамжийг төвлөрүүлсэн байна.
Энэ хугацаанд Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын төслүүд болон Улаанбаатар хотын утааг бууруулах “Тавантолгой түлш” ХХК-д шаардлагатай хөрөнгө оруулалт, санхүүжилтийг үе шаттайгаар шийдвэрлэжээ.
Уншиж байна |