Н.Түвшинбаярыг цагдан хорих хугацааг 10 хоногоор сунгажээ
2021-04-23

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс олимпийн аварга Н.Түвшинбаярыг яллагдагчаар үргэлжлүүлэн 10 хоногоор цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай прокурорын саналыг өнөөдөр хэлэлцэн  шийдвэрлэжээ. 

 

Олимпийн аварга Н.Түвшинбаяр дөрөвдүгээр сарын 2-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож, гавлын ясны үргэлжилсэн хугарал бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан ШШГЕГ-ын харъяа 461 дүгээр хорих ангид энэ сарын 25-ныг хүртэл цагдан хорихоор байсан юм. 

Э.Сонор

 

 

Shuud.mn
Сонин хачин
Еэээээ хөөрхиййййй яаанааа. Шорондоо мажийчих виииииии
2021-04-24
Shorond ni khataa
2021-04-23