“Жи тайм” сүлжээний хэргийг хянан хэлэлцэнэ
2021-04-20

Улсын дээд шүүхийн байранд Коронавируст халдварын сэжигтэй тохиолдол илэрсний улмаас үйл ажиллагааг түр хязгаарласан.

 

Тус шүүхийн байранд ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн, мэргэжлийн байгууллагуудаас зөвлөсөн хугацаанд шүүгч, ажилтнууд гэртээ тусгаарлагдан биеийн эрүүл мэндийг тандсан, шинжилгээнд хамрагдсан зэрэг байдлыг харгалзан зарим хэргийн шүүх хуралдааныг товлосон ёсоор хийхээр болов.

 

Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар “Жи тайм”-ын гэх Э.Оюунчимэгт холбогдох 591 хавтас хэргийг өмнө товлон зарласны дагуу 2021 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хянан хэлэлцэнэ. Мөн өдрийн шүүх хуралдаанаар нийт 4 хэрэг хэлэлцэх бөгөөд шүүх хуралдааныг Zoom ашиглан зайнаас явуулах юм.

Эх сурвалж: Улсын дээд шүүхийн тамгын газар

Shuud.mn
Сонин хачин
Sandra Rowan:
Need A Hacker Who Can Recover Stolen Or scam*ed BTC? If you need genuine hackers who can recover stolen or scam*ed Cryptocurrency Lost Recovery Masters got you covered, they're secured Hackers from USA who deal with cyber issues of all kind, such as WhatsApp hack, Facebook hack, Gmail hack, mobile Phone hack, Accounts hack, Erase Criminal Records, Websites Hack, Bitcoin Trade recovery, and other hack relating to cyber issues. Contact info: Website https://lostrecoverymasters.com/ Support team Mail Support@lostrecoverymasters.com WhatsApp: +1(204) 819- 5505.
2023-11-26