Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр эрх баригч хүчин МАН-ыг тараах үндэслэлийг танилцуулж, захирамж гаргаснаа мэдэгдсэн. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн асан О.Баасанхүү цахим хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр "Шуудхан хэлье. Ерөнхийлөгчийн өнөөдрийн энэ үйлдэл бол ҮХ бусад хуулийг зөрчсөн үйл явдал. Харин тухайн үед иргэнийхээ хувьд Дээд шүүхэд хандсан бол ядаж Хүкийг намын даргаас салгах Ерөнхий сайдаас нь огцруулах боломж байсан" гэжээ.
Э.Сонор