Говьсүмбэр аймаг, Шивээговь сум. 2 дугаар багийн “Наймтын шороот” гэдэг газар их бууны сум байгаа тухай дуудлага өчигдөр аймгийн Онцгой байдлын газарт иржээ.
Дуудлагын дагу тус аймгийн Онцгой байдлын газар, аймгийн Засаг даргын Тамгын газрын цэргийн штаб, Тагнуулын хэлтсийн алба хаагчид очиход 9 ширхэг 82 мм-ын миномётын 6 ширхэг, 115 мм-ын “Д-30” загварын их бууны сургуулийн 9 ширхэг сум байсныг элстэй хайрцагт хийжээ. Энэ сарын 19-нд Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн “Тэсэрч дэлбэрэх бодис” хайгуул устгалын бүлэг ажиллаж устгал хийхээр болсон байна.
Э.Сонор
Уншиж байна |