Г.Батаа: Цэцийн бүрэлдэхүүнээс татгалзана
2021-04-16

Үндсэн Хуулийн Цэцэд мэдээлэл гаргагч, иргэн Г.Батаатай ярилцлаа.

 

Тэрээр: "Сая ҮХЦэцийн Тамгын газраас надтай холбогдсон. Тэгээд хуралдааныг 15 цагт дахин зарласан байна гэдэг мэдээллийг надад ирүүлсэн байгаа. Өнөөдөр өглөө 09.30 цагт зарлагдсан хуралдаанд биечлэн оролцох хүсэлтээ би өөрөө гаргасан. Мөн өмгөөлөгчдөө ч хүргүүлсэн. Тийм учраас хуралдааныг хойшлуулж өгөөч ээ гээд хүсэлтүүдийг гаргаж тавьсан байгаа. Харамсалтай нь өнөөдрийн 09.30 цагийн хуралдаан өөр шалтгааны улмаас болж хойшилсон юм байна. Яагаад хойшлуулах санал гаргасан бэ? гэхээр манай байранд, манай орцонд өчигдөр орой гэнэт ковид19-ийн сэжигтэй тохиолдол илэрсэн гэдэг шалтгаанаар хөл хорио тогтоогоод, тусгаарлалтанд орсон. Тэгээд яах ч аргагүй хуралдаанд оролцох боломжгүй нөхцөл байдалд байгаа учраас удаа дараа энэ хуралдааныг хойшлуулж өгөөч ээ гэдэг хүсэлтүүдийг тавиад байгаа юм. Цэцийн маргаан шийдвэрлэх тухай хуулинд заасан оролцогчийн эрхийнхээ хувьд ч гэсэн хуралдааныг хойшлуулах, биечлэн оролцох хүсэлт өгөөд хойшлуулах боломжтой. Мөн өмгөөлөгчид маань ч гэсэн хэргийн материалтай танилцах, хуралдаанд оролцох энэ эрхийг маань хязгаарлаад байгаа учир удаа дараа хүсэлтээ тавиад байна. Ямар ч гэсэн өнөөдрийн зарласан хуралдаанд ч гэсэн би биечлэн оролцох хүсэлтээ тавина гэж бодож байгаа.

 

Цэцэд маргаан шийдвэрлэх тухай хуулийн 27,3 дээр маш тодорхой хуулийн зохицуулалт байгаа юм. Тэр нь ямар заалт вэ? гэхээр хүндэтгэн үзэх шалтгаантайгаар хэргийн оролцогч оролцох боломжгүй болсон тохиолдолд албан ёсоор мэдэгдээд, үүн дээр тухайн бүрэлдэхүүн магадлал гаргаад, магадлал дээрээ хуралдааныг хойшлуулах, хойшлуулахдаа хугацааг тодорхой тавих, мөн цаашлаад хугацаа тогтоох боломжгүй бол энэ талаар жич мэдэгдэнэ гээд хуралдаан хойшлуулах тухай бол маш тодорхой заалт байгаа.

 

 

Тэгэхээр энэ утгаараа бол хуралдаан маань өөрөө хойшлогдох үндэслэлтэй юм. Үндэслэл нь бол тодорхой байгаа юм. Гэхдээ намайг оролцуулахгүйгээр хуралдааныг хийх гээд байгаа хандлага харагдаад байна л даа. Цэцийн үйл ажиллагаа үнэхээр шударга явагдаж байна уу? үгүй юу гэдэгт би эргэлзэж байгаа юм. Тийм учраас манай өмгөөлөгчид мөн надтай адилхан хэргийн материалтай танилцах, хуралдаанд оролцох хүсэлтүүдийг удаа дараа тавиад л яваад байгаа юм. Тэгээд энэ асуудал шийдэгдэхгүй, цэцийн үйл ажиллагаанд маш их эргэлзэж байна. Ийм хандлагаар, ийм маягаар маргаан өнөөдөр 15.00 цагаас шийдэгдэх юм бол миний хувьд маш гомдолтой, шударга бус үйл ажиллагаа явуулаад байгаа учраас энэ асуудлаар цэцийн бүрэлдэхүүнээс хуульд заасан үндэслэлээр татгалзах арга хэмжээ авахаас өөр аргагүй юм байна гэж харж байна даа. " гэв.

Эх  сурвалж: Sonin.mn

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Новшийн улстөр. Болдогсон бол Намуудыг хуугаар нь далд оруулахсан. 3 хан сая байж 300 сая хүнээс илүү хэрэлдэнэ. Ажил хийж чадахгүй, амбиц хөөсөн амьсгаанууд.
2021-04-17