Ерөнхийлөгч Х.Баттулгын нэр дэвших эрхтэй эсэхийг шийдвэрлэх ҮХЦ-ийн хуралдаан хойшиллоо
2021-04-16

 

ҮХЦ-ийн Дунд суудлын хуралдаан өнөөдөр 09:30 цагаас хуралдах товтой байлаа. Гэвч тодорхойгүй шалтгаанаар ирэх даваа гараг хүртэл хойшилжээ. УИХ-ын гишүүн Т.Доржханд нарын нэр бүхий иргэд ҮХЦ-д хандаж ,УИХ-аас 2020 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн:

3.1.2: “нэр дэвшигч” гэж 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын Үндсэн хууль болон энэ хуульд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшин бүртгүүлж, нэр дэвшигчийн үнэмлэх авсан Монгол Улсын уугуул иргэнийг;

 

5.4: 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан Монгол Улсын уугуул иргэн Ерөнхийлөгчөөр сонгогдох эрхтэй.

 

5.6: Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарлах, сонгогчоос саналаа чөлөөтэй илэрхийлэхэд хөндлөнгөөс нөлөөлөх, саад учруулахыг хориглоно.

 

26.2: Нэр дэвшигч хуульд заасан нийтлэг шаардлагаас гадна дараах шаардлагыг хангасан байна:

  • банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа болон батлан даалтын өр төлбөргүй байх;

  • татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх, аль нэг компанийн 51 ба түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшдэг бол тухайн компани нь албан татварын хугацаа хэтэрсэн өргүй байх;

  • сэтгэцийн эмгэггүй байх гэсэн заалтууд  Үндсэн хуулийн зарим заалтад нийцээгүй байна гэсэн мэдээлэл ирүүлсэн билээ. 

 

Энэ нь  Ерөнхийлөгч Х.Баттулга 2021 оны  Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших, эсэхийг эцэслэн шийдвэрлэх асуудал юм. Иргэдийн дээрх мэдээллийг хэлэлцэх явцад ҮХЦ-ийн гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг УИХ хэлэлцсэн. Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажил явагдаж байгаа энэ үед ҮХЦ-ийн бүрэлдэхүүнийг өөрчилснийг талцан шүүмжилж байгаа. Тодруулбал, ҮХЦ-ийн гишүүний бүрэн эрхийн хугацаа нь дууссантай холбогдулуан Ш.Цогтоог чөлөөлж, Ж.Эрдэнэбулганыг томилсоан УИХ-ын тогтоолд Ерөнхийлөгч хориг тавьсан ч хүлээж аваагүй. Өнөөдөр хуралдах ҮХЦ-ийн Дунд суудлын хуралдаан шинэ бүрэлдэхүүнээр хуралдах байлаа. Иргэдийн ирүүлсэн мэдээллийн дагуу Ерөнхийлөгчийн сонгуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэхэд эцсийн шийдвэр гаргах эрх ҮХЦ-ийн дарга Н.Чинбатад хадгалагдана гэж ажиглагчид үзэж байна. 

 

Н.Нягт 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Хүн:
Үхэр монголчууд бухан бяруу Хүрэлсүх гэдэгерөнхийлөгчтэй болж, амар сайхандаа хятадын эрхэнд орж дээ. Монголын газар шороо, эрх чөлөө, тусгаар тогтнолыг ямар ч мөнгөөр үнэлэх аргагүй. Энэ их баялгийг С.Баярын хэдэн байшин, Сү. Батболдын оффшор хэдхэн доллар, Хүрэлсүхийн албан тушаалын хэнхэглэлээр сольчихлоо доо. Хүлцэнгүй тэнэг монголчууд сөнөж бвал таарах юм бна.
2021-04-16
ZOCHIN:
BI BOL HUNII HUUCHIN N ,DEELIIN SHINE N DEER GEED BATTULGIIG DEMJIJ BNA. UCHIOR N OLON JIL DUNSHSAN AVILGACHID BATTULGIIN UED L SHOROND ORJ UZEJIINSHDEE.... DELHII DEERHI HAMGIIN MUUHAI IRGEDEE YDUU BLGAAD BGAA TER ZUIL CHINI GANTCHAN AVILGAL. BUH ZUIL DEER SHUU GANTCHAN L AVILGALSHDEE
2021-04-16
ZOCHIN:
ENE HUULIIG CHINI HUN UURUU ZOHIODOG BOLOHOOS HARI GARIGAAS UGDUGUISHDEE...AVILGACHID UURSUDDUU ASHIGTAI GEJ UNDSEN HUULIIG DURAARAA EZEMSHIJIINESHDEE...AYGUI BOL UDAHGUI UUR NEG AVILGACHIND ZORIULAAD NASAAR N SONGONO GEH VIIDEE.
2021-04-16
ZOCHIN:
ER N BOL NER DEVSHIH ESEH IIG ARD TUMEN L SHIIDEHEES DURAARAA UNDSEN HUULINDAA ORUULJ AVILGACHIDIIG UUGSHUULDEG MONGOLOOS UUR YMAR CH UNDESTEN BHGUISHUU...MUU HELDEG AFRIKUUDAASAA DOLOON DOR MUU SANAATAI CH HOL YVAHGUI URGELJ GUILGACHIN TCARAILDAG IIM TUR ZASGAA SONGOOD L .......
2021-04-16
Yugii ni heleltsdeg bainaa. Ner devshih erhgui ni tov todorhoi sh dee.
2021-04-16