Манай улсад гадаадын 89 улсын 4.4 мянган иргэн ажиллаж байна

Манай улсад гадаадын 89 улсын 4.4 мянган иргэн ажиллаж байна

Энэ оны эхний улирлын байдлаар манай улсад гадаадын 89 улсын 4.4 мянган иргэн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байна. Ажил эрхэлж буй гадаад иргэдийн тоо өмнөх оны мөн үеэс 118 (2.7%) хүнээр, өмнөх улирлаас 394 (9.8%) хүнээр өсчээ.

 

 

Хөдөлмөрийн гэрээгээр ажил эрхэлж буй нийт гадаадын иргэдийн 53.6 хувь нь БНХАУ-ын, 5.6 хувь нь ОХУ-ын, 4.8 хувь нь БНСУ-ын, 4.5 хувь нь Австрали Улсын, 3.9 хувь нь Вьетнам Улсын, 3.4 хувь нь АНУ-ын, 3.0 хувь нь Өмнөд Африк Улсын, 3.0 хувь нь БНЭУ-ын, 2.7 хувь нь Филиппин Улсын, 2.2 хувь нь Их Британи Улсын, 1.7 хувь нь Канад Улсын, 1.2 хувь нь Япон Улсын, 10.4 хувь нь бусад улсын харьяат байна.

 

Тэдний 1.9 (42.7%) мянга нь Улаанбаатарт, 1.4 (31.2%) мянга нь Төвийн бүсэд, 0.8 (17.1%) мянга нь Зүүн бүсэд, 0.3 (6.9%) мянга нь Хангайн бүсэд, 0.09 (2.1%) мянга нь Баруун бүсэд ажиллаж байна.

 

Гадаадын иргэдийн 1.6 (36.1%) мянга нь уул уурхай, олборлолтын, 829 (18.7%) нь бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар үйлчилгээний, 610 (13.8%) нь боловсролын, 540 (12.1%) нь барилгын, 398 (9.0%) нь боловсруулах үйлдвэрлэлийн, 163 (3.7%) нь тээвэр ба агуулахын үйл ажиллагааны, 121 (2.7%) нь удирдлагын болон дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааны, 173 (3.9%) нь бусад салбарт ажиллаж байна. Өмнөх улиралтай харьцуулахад боловсруулах үйлдвэрлэлийн салбарт ажил эрхэлж буй гадаадын иргэд 76 (23.6%) хүнээр, бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар үйлчилгээний салбарт 141 (20.5%) хүнээр өссөнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Аль ч улсын иргэн бай хятадууд л олон байгаа
2021-04-16