Иргэн Б.Сүндэръяа УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг халдашгүй чөлөөтэй байх эрхэд нь халдсан, бэлгийн дарамт үзүүлсэн тухай мэдээллийг 2021 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн цахим орчинд мэдээлсэн. Энэ мэдээллээс үүдэлтэй УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын удирдаж байсан байгууллагуудад алба хашиж байсан эмэгтэйчүүдэд бэлгийн дарамт учруулдаг, бэлгийн хүчирхийлэл үйлддэг, заналхийлдэг гэх мэдээлэл цахим орчинд цацагдаж байна. Өнөөдөр иргэн Б.Сүндэръяа ЦЕГ-т өмгөөлөгчийн хамт албан ёсоор өргөдөл өглөө.
Иргэн Б.Сүндэръяагийн өмгөөлөгч Батсүх:
-Миний үйлчлүүлэгч өөрийн нийтэлсэн пост, үүсээд байгаа асуудалтай холбоотой албан ёсны гомдлоо цагдаагийн байгууллагад хандаж байна. Хүний халдашгүй байдалд халдаж байгаа учраас өргөдөл гаргаж байна. Өргөдлийг УИХ-ын гишүүн Ц.Анандбазарт гаргаж байгаа бөгөөд хэд хэдэн асуудлаар гэмт хэргийн шинжтэй байна гэж өргөдөл гаргаад байна. Тодруулбал, гурван төрлийн гэмт хэрэг үйлдэгдсэн байна гэж үзсэн. Хүний бэлгийн халдашгүй байдал, эрүүл мэндэд халдах, заналхийлсэн, сүрдүүлсэн гэх үйлдлээр шалгуулахаар цагдаад хандаад байна.
Иргэн Б.Сүндэръяа:
-Намайг 2019 оноос найз охиноор дамжуулан танилцъя гэдэг байсан. Би тэр болгон дээр татгалзаж ирсэн. Нийтдээ надаас гадна 1000 гаруй охид УИХ-ын гишүүн Ц.Анандбазартай холбогдсон байсан. Намайг ямар ч хамааралгүй гишүүнтэй амрагийн харилцаатай болгосон. Миний хувьд өөрийн нандин нууцаар Ц.Анандбазар гишүүнд барьцаалагдаж, насаараа ингэж амьдрах нөхцөл үүссэн.
-Таныг руу холбогдсон уу?
-Эхлээд маш бүдүүлэг үгээр заналхийлдэг байсан. Одоо таньдаг хүмүүсээр дамжуулж хэлүүлж байгаа. Өөрөө намайг танихгүй, уулзаж байгаагүй юм шиг бичсэн байсан. Надад гэрчлэх зүйл байгаа.
-Өнөөдөр яагаад цагдаад хандаж байна вэ?
-Өнөөдрөөс тусгай хамгаалагчтай болгож өгсөн. Би гэрээс гарч чадахгүй байсан. Манай гэрийн гадаа маш олон залуучууд холхидож байсан. Би энэ хүнийг хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ. Миний хувьд тохиролцох асуудал байхгүй. Маш удаан хугацаанд хэцүү дарамттай байсан.
Э.Сонор