Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Эдийн засаг сэргэх нь зээл хаягласан эзэддээ хүрэх эсэхээс хамаарна
2021-04-13

Гэрэл зургийг MPA.mn

 

Засгийн газраас “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г хэрэгжүүлж байгаа. Цогц төлөвлөгөөнд иргэдийн эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг бүрдүүлэх, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих, ажлын байрыг хадгалах, иргэдийг орон сууцжуулах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, малчдын орлого, амьжиргааг дэмжих болон уул уурхайн бус экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, иргэн, аж ахуйн нэгжид олгох зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх арга хэмжээг тусган, эхний ээлжинд 56 арга хэмжээтэйгээр баталсан.

 

10 их наядын төлөвлөгөө улсын төсвөөс ангид. Тодруулбал, УИХ-аас баталсан Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд заасны дагуу Засгийн газар эрх үүргийнхээ хүрээнд хэрэгжүүлж байгаа.

 

Ажлын байрыг дэмжих зорилтын хүрээнд нийт 2 их наяд хүртэлх төгрөгийн хүүгийн хөнгөлөлттэй зээлийг арилжааны банкуудын санхүүгийн чөлөөт эх үүсвэрт тулгуурлан олгож эхлээд байгаа. Уг зээлийн бүтээгдэхүүн нь зээлдэгч талдаа жилийн 3 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатай, 1 жил үндсэн зээлийнхээ төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй юм. Энэ сарын 6-ны өдрийн байдлаар нийт 4,982.1 тэрбум төгрөгийн 36.3 мянган зээлийн хүсэлт ирүүлснээс 369.3 тэрбум төгрөгийг 5,525 зээлдэгчид олгожээ. Иргэдийн авсан зээлийн дундаж хэмжээ 37.4 сая төгрөг, аж ахуйн нэгжийн авсан дундаж зээлийн хэмжээ 237 сая төгрөг байна.

 

Монголбанкны урт хугацаат репо санхүүжилтээр  221.3 тэрбум төгрөгийг 1,467 зээлдэгчид олгосон байна. Иргэдийн авсан зээлийн дундаж хэмжээ 150.8 сая төгрөг, аж ахуйн нэгжийн авсан дундаж зээлийн хэмжээ 158.5 сая төгрөг байгаа аж. Орон сууцны ипотекийн зээлийг  195.6 тэрбум төгрөгийг 2,609 зээлдэгчид олгожээ.

 

Цаашлаад Малчдыг дэмжих 200 тэрбум төгрөгийн зээлийн хүрээнд 3 жилийн хугацаанд жилийн 3.0 хувийн хүүтэй зээлийг банк, санхүүгийн байгууллагаар дамжуулан олгох юм билээ. Түүнчлэн ажлын байрыг дэмжих зээлийн хүрээнд нийт 3,500 аж ахуйн нэгж, 20,000 иргэнд зээл олгож, 120 мянган ажлын байрыг дэмжихээр тооцсоныг Сангийн сайд тодотгож байсан.

 

Зээл олголтын тоон үзүүлэлттэй зэрэгцээд ажлыг байрыг, ЖДҮ-ийг дэмжихэд бага хүүтэй энэ зээл бизнес эрхлэгчдэд дэмтэй ч зохих эзэддээ хүрч чадсан уу, чадах уу гэдэг эргэлзээг одоо ч дагуулж байгаа. Хэдийгээр Засгийн газар жижиг дунд бизнес эрхлэгчид, тэр дундаа иргэдийг дэмжинэ гэсэн ч банк зээл олгохдоо эрсдлээ тооцдог зах зээлийн шалгууртай. Тиймээс банкны шалгуурт тэнцсэн, найдвартай зээлдэгчдэдээ арилжааны банкууд хамгийн түрүүнд шийдвэрлэж өгнө. Ингэснээр алдагдалтай үйл ажиллагаа явуулдаг, муу зээлтэй, зээлийн барьцаагүй жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид ард үлддэг. ЖДҮ-ийн сангийн зээл гэхэд “хаяг” андуурагдаж түгээгдсэн байсныг ЖДҮ-чин УИХ-ын гишүүдээр жишээлэгдэнэ.  Тиймээс энэ удаагийн “10 их наяд”-ын зээл эзэддээ хүрснээр ажлын байр нэмэгдэж, эдийн засгийн сэргэлт өрхийн төсөвт мэдрэгдэнэ. Эс бөгөөс эдийн засаг цаасан дээрх тооцооллоор өссөөр байх болно.

 

Засгийн газар “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г хэрэгжүүлснээр макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийг 2019 оны түвшинд хүргэж сэргээх зорилт тавьсан байна лээ. Төлөвлөгөөг хэрэгжүүлснээр 2021 оноос бизнесийн идэвхжил сэргэж, эдийн засгийн өсөлт 5.2 хувиас давах төсөөлжээ.

 

Эдийн засгийн өсөлтийн энэ төсөөлөл хөрсөн дээр бууж өрхийн төсөвт мэдрэгдэх эсэх нь зээл хаягласан эзэддээ хүрэх эсэхээс хамаарна. 

Н.Энхлэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Эдийн засаг сэргэхгуй юм байна оо, манай енеегийн тогтолцоо зээлийг хаягласан эздэд нь яг хургэж харагдаа ч
2021-04-14
Барьцаа хүрэхгүй гээд компаниа зарсан хүмүүс л байх шив
2021-04-13
Юу гэж хүрэх вэ дээ.. малнууд!! нүдэн дээр чинь бүгд өмнө авсан өндөр хүүтэй зээлээ 3%-иар солиоод, эсвэл хадгаламжинд аваачиж хийгээд сууж байна шүү дээ
2021-04-13