Иргэдийн данс руу 300 мянган төгрөгийг шилжүүлж байна

Иргэдийн данс руу 300 мянган төгрөгийг шилжүүлж байна

Монгол Улсын Засгийн газраас иргэн бүрт 300 мянган төгрөгийн дэмжлэг олгох шийдвэр гаргасан. Энэхүү шийдвэрийн дагуу өчигдөр 1 сая 196 мянган хүүхдийн данс руу тус бүр 300 мянган төгрөгийн гүйлгээ хийгдсэн бол  өнөөдөр   www.ebarimt.mn  болон  www.ehalamj.mn-д  бүртгэлтэй 1 сая 651 мянган иргэдийн данс руу тус бүр 300 мянган  төгрөгийн гүйлгээ хийгдэж байна.

 

Гадаад оршин суугаа Монгол Улсын иргэд цахим төлбөрийн систем болох www.ebarimt.mn-д /апп болон портал/ бүртгүүлж дотоодын банкны өөрийн дансаа холбосноор төрөөс олгож буй мөнгөн дэмжлэгийг хүлээн авах боломжтой юм.

 

Иргэн бүрт олгож буй 300 мянган төгрөгийн дэмжлэгийг татварын албанаас Оюутолгой ХХК-д ногдуулсан торгууль, нөхөн татварын алданги болох 1 их наяд 26 тэрбум төгрөгийн татварын орлогоос олгож байгаа юм.

 

Эх сурвалж: Сангийн яам

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Badarch taxar:
Koronad bayarlaj yaw korona garaagvi bol ogohgvi
2021-04-11
zo:
засаг төрийнхөө хишгийг хүртээд сайхан байна. эзэн чингисийн өлгий нутагт монгол хүн болж төрсөндөө баярлаж явдаг шүү
2021-04-09