Хугацаат цэргийн албан хаагчид харуулын даргаа хөнөөжээ
2021-04-09

Говь-Алтай аймгийн Алтай сумын  Хилийн цэргийн 0214 дүгээр ангийн хугацаат цэргийн хоёр алба хаагч өчигдөр харуулын даргаа буудаж хөнөөгөөд зугтжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, 19 настай М, Х нар нь харуулын дарга 34 настай Г-г АКА буугаар олон удаа буудаж хөнөөсөн асуудлаар өнөөдөр ХХЕГ-аас мэдээлэл хийх юм байна. Хоёр цэрэг нь галт зэвсэгтэй зугтсаныг  тус аймгийн цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлжээ.

Э.Сонор

Shuud.mn
Сонин хачин