Засгийн газраас энэ сарын 10-ны өглөөний 06.00 цагаас эхлэн 25-ны өдөр хүртэл хатуу хорио тогтоох шийдвэр гаргасан. Хөл хорионы хугацаанд дэмжлэг олгох үүднээс иргэн бүрт 300 мянган төгрөг олгохоор болсон. Тэгвэл эхний ээлжинд хүүхдүүдийн дансанд 300 мянган төгрөгийг шилжүүлжээ. Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн 1 196 578 хүүхдийн данс руу 358.9 тэрбум төгрөгийг шилжүүлснийг цахим хуудсанаа бичжээ.
Харин насанд хүрэгчдийн мөнгийг шилжүүлэх үйл явц 7-10 хоног үргэлжилнэ. Иргэдийн тэтгэврийн болон 1072 хувьцааны дансаар дамжуулан 300 мянган төгрөгийг олгоно.
Уг мөнгөний эх үүсвэрийг Оюутолгойгийн төлсөн 1 их наяд 26.5 тэрбум төгрөгийн татвараас бүрдүүлж буй юм.
В.Бат
Уншиж байна |