“Архийг лонхоор худалдаалахыг хориглож, ундны усаар үнэгүй үйлчилнэ”
2021-04-08

 

Энэ бол ч УИХ-аар Согтууруулах ундааны эрэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл дэх заалт.  Манай улсын насанд хүрсэн хоёр хүний нэг нь архи, согтууруулах ундааны хамааралтай, оюутнууд тасартлаа ууж үзсэн гэх судалгааны дүн гарчээ. Архи, согтууруулах ундааны хэрэглээг хязгаарлана,  тусгай зөвшөөрөлтэй газруудын худалдаалах хязгаарлана, 21 нас хүрээгүй хүнд архи, согтууруулах ундаагаар үйлчлэхгүй байх холбогдох хуулийн заалтууд байгаа ч цаасан дээр батлагдсанаас бус амьдралд хэрэгжихгүй байгааг дээр судалгааны дүн харуулж байна. Тэр дундаа согтууруулах ундаанд донтсон иргэдийг эмчилгээнд явуулдаг хэдий ч үр дүн нь хэр гарч байна вэ? Архийг хорих уу, худалдаалах цэгийг хязгаарлах уу гээд архи, согтууруулах ундаатай холбоотой асуудлыг нийгмээрээ, нийтээрээ хэлэлцсээр ирсэн.

 

Өнөөдөр ч УИХ-аар Согтууруулах ундааны эрэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хуулийн төсөлд:

  • Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг таван жилийн хугацаагаар олгож, тухай бүр таван жилийн хугацаагаар сунгана.

  • Анх батлагдсан зураг төсөл нь үйлчилгээний зориулалтаар төлөвлөгдөж, тохижуулснаас бусад орон сууц, түүний өргөтгөл, орц, хонгил, суурийн давхарт 18-аас дээш хувийн хатуулагтай этилийн спирт агуулсан согтууруулах ундаагаар үйлчлэх;

  • Согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч 35 хувиас дээш хатуулагтай этилийн спирт агуулсан согтууруулах ундааг үйлдвэрийн лонх, савлагаатай нь худалдаж үйлчлэхийг хориглоно.

  • Согтууруулах ундааны хариуцлагатай үйлчилгээний сургалтыг аймаг, нийслэлийн үйлдвэрлэл, үйлчилгээ хариуцсан нэгжээс магадлан итгэмжлэгдсэн хуулийн этгээд гүйцэтгэх бөгөөд төлбөрийн жишгийг аймаг, нийслэлийн Засаг дарга тогтооно. Сургалтын үргэлжлэх нийт хугацаа 5 цагаас ихгүй, 3 цагаас багагүй байна гэх мэтчлэн шинэ заалтууд тусгажээ.

Мэдээж архидан согтуурахтай тэмцэх чиглэлээр согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхэд хямдрал, урамшуулал зарлах, хөнгөлөлттэй үнэ, нөхцөлөөр худалдах, үйлчлэх болон урамшуулал, хөнгөлөлтийг илэрхийлсэн утгатай зар сурталчилгаа ашиглах, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч согтууруулах ундаагаар дээж, загвар хэлбэрээр үнэ төлбөргүй үйлчлэх, бусдыг дайлах, амтлагаа зохион байгуулах, нэг тогтоосон үнээр хязгааргүй хэмжээгээр согтууруулах ундаагаар үйлчлэх, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч согтууруулах ундааг зээлээр худалдах, түүгээр зээлээр үйлчлэх зэргийг хориглосон байна лээ.  Гишүүдийн тухайд архи, согтууруулах ундааны нэр, шошгыг төрийн бэлгэ тэмдэг, эзэн хааны нэрээр нэрлэхийг хориглох, худалдаах цэгийг тусгайлан зааж өгөх шаардлагатай гэсэн саналыг гаргаж байгаа юм. Харин ресторанд бааранд архи, согтууруулах ундааг шилээр нь бус граммлаж үйлчилснээр согтууруулах ундааны хэрэглээ буурах эсэхэд зарим гишүүд эргэлзэж, шүүмжлэлтэй хандаж байна лээ. Түүнчлэн архи, согтууруулах ундааны хэрэглээг бүрэн хорих нь илүү эрсдэл дагуулна гэх хэсэг ч байгаа. Архидан согтуурахтай тэмцэх чиглэлээр архинд донтох өвчтэй нь эмнэлгийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон боловч сайн дураар эмчлүүлэхээс зайлсхийсэн этгээдийг шүүхийн шийдвэрээр албадан эмчлэхтэй холбогдсон харилцааг Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэхээр хуулийн төсөлд тусгажээ. Цаашлаад архидан согтуурахтай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх, архидан согтуурсан этгээдэд үзүүлэх тусламж, үйлчилгээг сайжруулах, донтох өвчний хор уршигтай тэмцэх Засгийн газрын санг байгуулах бөгөөд уг сантай холбогдсон харилцааг холбогдох хуулиар зохицуулна. Үүнд гишүүд архины эмчилгээнд  хийлгэсэн иргэдээр албан хөдөлмөр эрхлүүлэх саналыг гаргаж байсан.

 

Хуулийн байгууллагын хоногийн мэдээлэлд архидан согтуурснаас үүдсэн  осол, аваар, хэрэг зөрчил байнга бүртгэгддэг. Төр засаг архидан согтуурахтай  тэмцэхдээ согтууруулах ундааны градуссыг багасгах, граммаар худалдаалахад хязгаарлалт тогтоох бус худалдаалах цэгүүдийг тусгайлан зааж өгөх хэрэгтэй гэдэгтэй санал нэгдэх хүмүүс олон байна.  Ямартай ч шинэ хууль батлагдан гарч үр дүнгээ өгөх эсэх нь хэрэгжилтээсээ хамаарна. Үүнээс гадна хавтгайрсан халамжаа багасгаж, иргэдээ ажилтай болгох нь  архидан согтуурахтай тэмцэх үр дүнтэй аргын нэг гэж олон нийт үзэж байна лээ. 

Н.Нягт 

Shuud.mn
Сонин хачин
Ооыы:
Усаар үнэгүй бол их сайн заалт байна. Архи шингэнийг хөөдөг, шингэн багатай хүн хурдан согтдог. Манай АДУ энэ ыалиар архи пивоныхээ градусыг ыууруцл л даа. Хятад шар айраг шиг зөөлхөн байлгамаар байна. Хятад шар айраг нь дэлгүүр болгонд 4000 төгрөг байна. Хүмүүс зөөлөн юм уумаар болоод байгаад байна. Малнуудаа
2021-04-08
Ооыы:
Тэнэг сда минь уухаа л больчих
2021-04-08
Xj:
Гадаадаас үнэтэй архи оруулахгүй болгох, манай үйлдвэрийн шар айраг архины градусыг бууруулах хэрэгтэй. Тэгээд ажлын байр дэмжих үйлдвэрийн парк хий л дээ яагаад ингэж дарлаж байгаан бэ. Манай архи пиво хүнийг согтоох зорилготой аймшгийн юмнууд байдаг.
2021-04-08
irgen:
arhiniihaa chanart hynalt taviacheeolon yum yrj baihaar
2021-04-08
Иргэн:
Ресторануудын өлөн царайлсан юмнууд архи задлагдсан л бол шил рүү найрка-га нэмж хүмүүст өгдөг учраас л үйлчлүүлэгчид аргагүйн эрхэнд шилээр нь захиалдаг ш дээ. Үүнийг тооцох л хэрэгтэй.
2021-04-08
Ооыы:
Тэнэг сда минь уухаа л больчих
Хамгийн чухал заалтыг энэ хуулийн төслөөс авч хаяжээ. Үйлдвэрлэгчдийн ашгаас илүү хэрэглэгчийн эрүүл мэнд хамгаас чухал. Дэлхий нийтээр хориглоод байгаа хуванцар саванд шар айраг савладаг энэхүү үйл ажиллагаа монголд л үргэлжилсээр байна. Моод монголоор нэн даруй дуусах болтугай.
2021-04-08