Хорих ангид хоригдож буй 70 хүнээс халдвар илэрчээ
2021-04-06

ШШГЕГ-ын харьяа 409 дүгээр хорих ангид коронавирусийн халдвар илэрчээ. Тус хорих ангийн түр тусгаарлах байранд ирсэн хоригдогч, түүний өмгөөлөгчөөс эх үүсвэртэй халдвар илэрсэн байна. Одоогоор нийт батлагдсан тохиолдол 70 болсон бөгөөд үүнээс 18-ыг нь цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн эмнэлэгт, ойрын болон дам хавьтлын хамт тусгаарласан. Үлдсэн 52 тохиолдлыг зөөвөрлөх шаардлагагүй гэж үзэн 409 дүгээр хаалттай хорих ангид тусгаарлан эмчилж байна. Халдвар илэрсэн хоригдогч нараас биеийн эрүүл мэндийн байдал хэвийн байгааг ШШГЕГ-аас мэдээлжээ.

 

Нийт хоригдогч нараас шинжилгээ авсан бөгөөд өнөөдрөөс вакцинд хамруулах ажлыг эхлүүлээд байгаа аж.       

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин