МҮОХ-ны Ерөнхийлөгч, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр Монгол Улсын начин Э.Энхбат нарын хэрэгтэй холбоотой өнөөдөр ЦЕГ-аас албан ёсны мэдээлэл хийхээр зарласан боловч цаг нь тодорхойгүй байна.
ГССҮТ-д биедээ маш хүнд гэмтэл авч хүргэгдсэн Улсын начин Э.Энхбатад эмч нар шаардлагатай бүхий л арга хэмжээг авснаар биеийн байдал нь тогтворжиж байгаа талаар албаныхан мэдээлсэн. Харин МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяраас Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийнхэн мэдүүлэг авсан бөгөөд эмчлүүлэх шаардлагатай гэсэн дүгнэлтийн дагуу эмнэлэгт хэвтүүлсэн. Тэрбээр "Юу ч санахгүй байна" гэсэн мэдүүлгийг өгсөн талаар эх сурвалж мэдээлж байна. Харин өнөөдөр тус дүүргийн цагдаагийн хэлтсээс Н.Түвшинбаярыг саатуулан хорих саналыг хүргүүлнэ гэж байсан. Зарим эх сурвалжийн мэдээллээр Н.Түвшинбаярыг өчигдөр шөнө Цагдан хорих 461 дүгээр анги руу ачсан сурагтай.
Э.Сонор
Уншиж байна |