Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багийн “Аргалагийн-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 374 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 180 км-т/ самранд явж байсан иргэн шатаж нас баржээ.
Тодруулбал, энэ сарын 31-ний 03:50 цагт тус аймгийн Онцгой байдлын газар, цагдаагийн газрын алба хаагчид 374 км замыг туулан 04.01-ний өдрийн 01:00 цагт очиход нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны харьяат иргэн Г /45 настай, эмэгтэй/ урцтайгаа шатаж нас барсан нөхцөл байдал тогтоогдсон байна.
Амь хохирогч нь нөхөр Т /42 настай, эрэгтэй/, охин С, /21 настай, эмэгтэй/ нартай хамт самар түүхээр очсон байжээ.
Б.Итгэл
Уншиж байна |