Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Завхан, Өвөрхангай, Төв, Хэнтий, Сүхбаатар аймгийн төвд дулааны станц, шугам сүлжээ барих төслийг БНСУ-ын зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр хамтран ажиллаж байна. Төслийн гүйцэтгэгчийг 2020 онд шалгаруулахаар төлөвлөсөн боловч тендөр хоёр удаа амжилтгүй болсон учир гурав дахь удаагийн төндөрийг зарлах бэлтгэл ажпыг хангаж байна.
Дорнод бүс нутагт цахилгаан эрчим хүчний хэрэглээ сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж, цаашид өсөн нэмэгдэх эрчим хүчний хэрэглээг хангах боломжгүй болсон тул станцын суурилагдсан хүчин чадлыг 50 МВт-аар нэмэгдүүлж, өргөтгөл хийхээр төлөвлөжээ. Төслийн гүйцэтгэгчээр шалгарсан БНХАУ-ын ТБЕА компани 2020 оны наймдугаар сард барилга угсралтын ажлыг эхэлж, одоогоор 30 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд 2022 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа аж.
Уншиж байна |