Д.Дамба-Очирт оноосон ялыг хэвээр үлдээв
2021-04-02

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Д.Дамба-Очирт холбогдох хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу 2021 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хянан хэлэлцээд Д.Дамба-Очирыг улс төрд нөлөө бүхий этгээд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 3 жил 6 сар хорих ял оногдуулжээ.

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм.

Shuud.mn
Сонин хачин
Мэнд:
Хар тамихтай бүх юум нь ижл эхнэр хүүхэд хамаарал бүхий бүх хүнд хамаарна нэгл тогооноос иддэг юм
2021-12-18
irgen:
gvv ldee . eh ornoosoo urwasaniig bvh nasaar ni horih bsiin
2021-07-06
Болд:
Эр хүн туг ч барина, тугал ч хариулна
2021-04-02
irgen:
gvv ldee . eh ornoosoo urwasaniig bvh nasaar ni horih bsiin