Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Гар утасны төлбөр төлөөгүй түүхийг Зээлийн мэдээллийн санд нэмэхгүй байх боломжгүй
2021-04-02
Гэрэл зургийг MPA.mn

 

Монголбанкны Зээлийн мэдээллийн санд нийт 1.2 сая орчим иргэний, идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа 12-13 мянган аж ахуй нэгжийн, нийт 10 гаруй сая зээлийн мэдээлэл байна. Чанаргүй зээлийн мэдээллийг хадгалах хугацаа зургаан жил.

 

Иргэдийн зүгээс гар утас, интернетийн төлбөр төлөөгүй зэрэг шалтгааны улмаас чанаргүй зээлийн ангилалд багтааж буйг эсэргүүцдэг. Монголбанкны Зээлийн мэдээллийн албаны дарга С.Ганбаяр “Зээлийн мэдээллийн тухай хуулийн 3.1-т Зээлийн мэдээллийн санд банк, ББСБ, хувийн хэвшлийн аж ахуй нэгжүүдийн зээл төлбөрийн мэдээлэл хамрагдана гэж заасан байгаа. Үүрэн телефоны оператор компаниуд хувийн хэвшилд хамаарагдана. Эдгээр хувийн хэвшлийн ихэнх нь лизингийн үйл ажиллагаа явуулдаг. Дараа төлбөрт дугааруудыг санал болгодог. Энэ болгон нь санхүүгийн харилцаа. Энэ бүх зээлийн мэдээллийг Зээлийн мэдээллийн санд нийлүүлэх эрхзүйн орчин нь байгаад байна. Үүнд тодорхой хязгаарлалт тогтоох нь хуулийн хувьд боломжгүй.

 

Зээл төлбөрийн мэдээллийг цуглуулахад иргэдэд дарамт учруулж байгаа учраас болъё гэвэл бид хүссэн хэмжээнд хөгжиж чадахгүй. Камбож улсын жишээ бий. Иргэд, аж ахуй нэгж нь Зээлийн мэдээллийг цуглуулж буйг маш эерэгээр хүлээж  авч байгаа. Учир нь чанартай зээлийн түүхтэй болсноор зээлийн хүүг бууруулж, ажлын байр нэмэгдүүлэх зэргээр цаашдын амьдралд эерэгээр нөлөөлөөд байгаа юм. Эдийн засгийн ач холбогдлоороо маш өндөр үүрэгтэй учраас хүссэн бүхэн чанаргүй зээлийн мэдээллээ хасуулъя гээд хандаад байж болохгүй” гэв.

 

Монголбанкны зээлийн мэдээллийн санг “хар жагсаалт” гэх ойлголт бий. Тэгвэл энэ санд зээлийн үйлчилгээний мэдээлэл, түүнийг хэрхэн төлсөн зэрэг бүх мэдээлэл бүртгэгддэг байна. Зээлийн мэдээллийн санд байгаа 10 сая зээлийн мэдээллийн 9 сая нь эерэг мэдээлэл аж. Эерэг мэдээлэлтэй байснаар дараа дараагийн санхүүгийн бүтээгдэхүүн авахад дөхөмтэй гэдгийг албаныхан онцоллоо.

 

Г.Сүрэн  

Shuud.mn
Сонин хачин