УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр өнөөдөр суллагджээ. Түүнийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа “Орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төсөл, хөтөлбөр”-ийн хэрэгжилтэд зохих хяналтыг тавиагүй, эрхэлсэн ажилдаа хайнга хандсан хэмээн буруутгаж, шүүхээс хорих ял оноосон. Анхан шатны шүүхээс түүнд 5.5 жилийн ял оноосон бол Улсын дээд шүүх нэг жилийн хорих ял болгон бууруулж, нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээр хассан юм.
Түүний биеэр эдлэх нэг жилийн ялын хугацаа дуусгавар болж, ийн эрх чөлөөтэй болжээ.
В.Бат