Улсын дээд шүүхийн ачаалал огцом нэмэгдсэнтэй холбогдуулан Б.Хурц нарын 9 хүнд холбогдох 40 хавтас хэрэг, С.Баярцогт нарын 5 хүнд холбогдох 470 орчим хавтас хэрэг зэрэг зарим хэргийн хянан шийдвэрлэх хугацааг 30 хоногоор сунгаад байсан.
Улсын Дээд шүүхэд өнөөдөр /2021.03.31/ 09.00 цагт ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарыг есөн хүний гомдлыг хэлэлцэнэ.
Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 272 дугаар шийтгэх тогтоол, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 158 дугаар магадлалтай, Г.Эрдэнэбат, Б.Хурц, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, Э.Өлзийбаяр, О.Бямбажав, О.Бархасбадь, С.Эрдэнэбат нарт холбогдох 40 хавтас маш нууцын хэргийг шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс хамтран гаргасан гомдол болон прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хаалттай хянан хэлэлцэх юм.
Прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйлийн 133 дугаар зүйлийн 133.1, 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлээд байгаа юм.
Б.Итгэл
Уншиж байна |