Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
"Эрдэнэс Тавантолгой"-н бондын анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
2021-03-30

Засгийн газраас баталсан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-нд зээл, санхүүжилтийн эх үүсвэр нь тодорхойлогдсон томоохон төслүүдийн бүтээн байгуулалтыг идэвхижүүлж, эдийн засгийг сэргээх хөшүүрэг болгох чиглэлээр “Эрдэнэс Тавантолгой” ХК нь дотоодын үнэт цаасны зах зээлд өрийн хэрэгсэл гаргахаар тусгагдсан. Энэ дагуу Санхүүгийн зохицуулах хороо ээлжит хуралдаанаараа “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн олон нийтэд нээлттэй санал болгон гаргаж буй төгрөгийн болон ам.долларын хосолсон нийт 2.0 их наяд төгрөг бүхий өрийн хэрэгслийг үнэт цаасны бүртгэлд бүртгэж, анхдагч зах зээлд арилжаалах зөвшөөрлийг олгосон.

 

Харин өнөөдөр төрийн өмчит аж ахуйн нэгжүүдээс олон нийтэд анх удаагаа санал болгон гаргаж буй энэхүү Эрдэнэс Тавантолгой бондын арилжааны цон цахих ёслол боллоо.

 

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ, “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах ажлын хүрээнд Засгийн газраас баталсан 2021 оны 42 дугаар тогтоолын дагуу Санхүүгийн зохицуулах хорооноос хөрөнгийн зах зээлийн өсөлтийг эрчимжүүлэх үүднээс урт болон дунд хугацааны томоохон бодлогын баримт бичгүүдийг боловсруулж, шинэ төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх чиглэлээр нэлээдгүй ажлыг амжилттай хэрэгжүүлээд байна. Тухайлбал, анхны хамтын хөрөнгө оруулалтын сан, хөтөлбөрийн бус нээлттэй арилжих боломжтой мөн түрээслээд өмчлөх хэлбэрийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг бий болгох, гадаадын болон дотоодын хөрөнгийн бирж хооронд үнэт цаасыг чөлөөтэй хөрвүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн. Харин энэ удаагийн  “Эрдэнэс-Тавантолгой” ХК буюу төрийн өмчит аж ахуйн нэгжүүдээс анх удаагаа дээр нь  олон нийтэд санал болгон гаргахдаа хамгийн өндөр мөнгөн дүнтэй төгрөгийн болон ам.долларын хосолсон өрийн хэрэгслийг дотоодын хөрөнгийн зах зээлээс татан төвлөрүүлэх гэж байна. Ингэснээр хөрөнгийн зах зээлийн хөгжлийг шинэ шатанд гаргахаас гадна Монгол Улсын макро эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлж, ажлыг байрыг нэмэгдүүлэх цаашилбал олон жил яригдаж байгаа дэд бүтцийн томоохон төслүүд эхлэх боломж бүрдэж байна” гэдгийг онцолсон юм.

 

"Эрдэнэс Тавантолгой" ХК нь энэхүү бондыг 3 үе шаттайгаар олон нийтэд санал болгон худалдаж, 2 их наяд төгрөг хүртэлх санхүүжилтийг татан төвлөрүүлнэ. Ингэснээр Засгийн газраас 2020-2024 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй Тавантолгой дулааны цахилгаан станц, нүүрс баяжуулах үйлдвэр, усан хангамж, төмөр зам зэрэг үндэсний томоохон бүтээн байгуулалтуудыг санхүүжүүлэх юм.

Эх сурвалж: СЗХ

Shuud.mn
Сонин хачин