Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
“Зээлийн хүүг бууруулах стратеги”-ийн хэрэгжилтийн талаар танилцууллаа
2021-03-29

 

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар болон Х.Булгантуяа, Т.Доржханд, Х.Ганхуяг, М.Оюунчимэг нарын байнгын хорооны гишүүд Санхүүгийн зохицуулах хорооны үйл ажиллагаа, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, бодлого, зохицуулалт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, шийдвэрлүүлэх асуудлын талаар танилцлаа. 

 

Санхүүгийн зохицуулах хороо нь санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, хөрөнгө оруулагч, харилцагч, үйлчлүүлэгчдийнхээ эрх ашгийг хамгаалах, хяналт шалгалт хийх, бодлого зохицуулалтын орчныг бүрдүүлэх чиг үүрэгтэй төрийн байгууллага. Хэдийгээр цар тахлын нөхцөл байдлын үед санхүүгийн зах зээл эрсдэлтэй, амаргүй нөхцөл байдал тулгарсан ч УИХ-аас баталсан “Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийх”, “Зээлийн хүүг бууруулах стратеги”-ийг хэрэгжүүлэх чиглэлээр хэд хэдэн арга хэмжээг хэрэгжүүлээд байгаа талаар танилцууллаа.  

 

Тухайлбал, хөрөнгийн зах зээлд төлбөр тооцооны Т+2 системийг нэвтрүүлснээр дотоод болон гадаадын бирж хооронд үнэт цаас хөрвөх боломжтой боллоо. Олон жил яригдсан биржийн бус зах зээлийн зохицуулалтыг бий болгож, санхүүжилт босгох таатай нөхцөлийг ийнхүү бүрдүүлснээр зах зээлийн үнэлгээ анх удаа 3.0 их наяд төгрөгт хүрсэн. Мөн олон нийтэд нээлттэй арилжаалах хөрөнгөөр баталгаажсан үнэт цасны анхдагч зах зээлийн арилжааг энэ онд анх удаа  эхлүүлсэн. Ингэснээр хөрөнгийн биржид давхар бүртгэлтэй “Эрдэнэт Ресурс Деволопмент Корпорэйшн” ХК-ийн тодорхой хувьцааг Канадын Хөрөнгийн бирж рүү амжилттай хөрвүүлж хөрөнгийн зах зээлийн хөгжилд шинэ хуудсыг эхлүүлээд байна. Түүнчлэн Засгийн газраас хэрэгжүүлж буй “Түрээсийн орон сууц хөтөлбөр”-ийн хүрээнд хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг бүртгэж санхүүгийн хэрэгсэл болголоо.

 

Хорооны зохицуулалтын бас нэг салбар болох даатгалын компаниудын банкны харилцах хадгаламжинд байршуулах хөрөнгийн дээд хэмжээг 10 хувиар бууруулж компанийн өрийн хэрэгсэлд мөн Хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй хувьцаат компанийн хувьцаанд байршуулах хөрөнгийн дээд хэмжээг 10 хувиар нэмэгдүүлснээр даатгалын компаниудын олон талт хөрөнгө оруулалтад хөрөнгө байршуулах боломж бий болсон. Нийгмийн хариуцлагын хүрээнд даатгалын компаниуд ч “Ковид-19” цар тахлын эрсдэлээс сэргийлсэн 4 шинэ нэр төрлийн бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлээд байна.

 

 

Цаашилбал, банк бус санхүүгийн байгууллагуудын 272.7 мянган зээлдэгчийн 289.5 тэрбум  төгрөгийн зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж, үндсэн төлбөр болон хүүг төлөх хугацааг сунгасан. Зээлийн батлан даалтын хүртээмжийг нэмэгдүүлэх зохицуулалтыг хийгээд байгаагаа ч энэ үеэр танилцуулсан юм.

 

Эцэст нь, банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн дагуу ойрын хугацаанд холбогдох ажлуудыг эхлүүлэхээр бэлтгэл ажлаа хийж байгаа талаар мэдээлэл өглөө.

 

Үүний дараа Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар хөрөнгө оруулагчдыг хөрөнгийн зах зээл рүү татахын тулд юуны түрүүнд хөрөнгө оруулалтын сангийн эрх зүйн орчныг сайжруулж хуулийн этгээдийн олон сонголтод хэлбэрийг бий болгох, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд томоохон нөлөө үзүүлж чадах зээлжих зэрэглэл өндөртэй олон улсын томоохон санхүүгийн байгууллагуудыг зах зээлд татан оролцуулж хөрөнгө оруулахад дэмжлэг үзүүлэх чиглэлд анхаарч ажиллах чиглэл өглөө.

 

 

Мөн тэрбээр салбарын хууль, эрх зүйн өөрчлөлтийг цаашид гүнзгийрүүлэх, шаардлагатай хуулиудыг хугацаа алдалгүй батлан гаргах, хөрөнгийн зах зээл, даатгалын зах зээлийг хурдацтай хөгжүүлэх хөгжлийн оновчтой бодлого явуулах чиглэлээр Байнгын хороо хамтран ажиллахад бэлэн гэдгийг онцлоод УИХ-д өргөн баригдсан Хувийн тэтгэврийн тухай хууль батлагдвал засаглал, мэдээлэл тайлагнал, санхүүгийн чадавх сайтай компани шинээр хөрөнгийн зах зээлд гарах, урт хугацааны мэргэжлийн хөрөнгө оруулагч нэмэгдэх зэрэг томоохон дэвшил гарах учраас Хороо  энэ талд санаачлагатай ажиллах чиглэл өгсөн юм.

Эх сурвалж: СЗХ

 

Shuud.mn
Сонин хачин