Г.Сарангэрэл дахин хар тамхины хэрэгт холбогдон саатуулагдав
2021-03-29

 

Хар тамхины хэрэгт холбогдон шалгагдаж шүүхээс ял сонсож байсан Г.Сарангэрэл гэх эмэгтэй дахин энэ төрлийн гэмт хэрэгт холбогджээ. Тодруулбал, хар тамхины хэргээр өнгөрсөн долоо хоногт 461 дүгээр ангид саатуулагдсан байна. 

 

Тэрбээр өмнө нь 2014 онд хар тамхи хэрэглэж байгаад саатуулагдаж шүүхээс нэг жилийн хорих ял сонсож 2015 оны дөрөвдүгээр сард суллагдаж байсан. Үүний дараа 2018 оны дөрөвдүгээр сард дахин хар тамхи хэрэглэж байгаад үйлдэл дээрээ Эрүүгийн цагдаагийн ажилтнуудад саатуулагдаж байсан юм. 

 

Б.Итгэл

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
шоронд хорь.
2021-03-29